Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ

2026/01/28

Монгол Улсын Их Хурлаас 2025 оны намрын ээлжит чуулганаар олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан дотоодын зах зээл дээр керосин, дайвар бүтээгдэхүүнээс бусад газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг баталсан.

Тус хуулиар Монгол Улсын Их Хурлын стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжихтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах; энэ чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэх зохицуулалттай. 

Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нийлүүлэгч талаас 50 болон түүнээс дээш хувиар бууруулсан тохиолдолд дотоодод шатахууны нийлүүлэлтэд хомстол, тасалдал үүсэх нөхцөл бүрдсэн гэж үзэж нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төлөвлөгөөг баталж, хөрш орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан шуурхай арга хэмжээг авах бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм. 

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийг сонгох шалгуурыг тодорхой болгож, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан гэрээг аж ахуйн нэгжтэй байгуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хяналтын системийг нэвтрүүлэх, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлогч аж ахуйн нэгжүүдийн бөөний агуулахад хяналт тавих ажлыг шуурхай зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 

Дээрх зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монголбанкнаас газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилт, мөн газрын тосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах зэрэг зохицуулалтуудыг тусгасан. 

Тус хууль батлагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж тогтворжих гадаад хүчин зүйлээс шалтгаалан үүсэх газрын тосны бүтээгдэхүүний тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлэх зэрэг нийгэм эдийн засгийн томоохон ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
H-1B визтэй мэргэшсэн ажилтнууд ажилгүй болвол АНУ-ыг шууд орхих шаардлагатай болно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
H-1B визтэй мэргэшсэн ажилтнууд ажилгүй болвол АНУ-ыг шууд орхих шаардлагатай болно
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Үхрийн цул мах 35700 төгрөгийн үнэтэй байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг 20 саяар худалдаж авна гэж иргэдээс урьдчилгаа мөнгө авч залилжээ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Арьс, ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
ТҮЦ-ийн Х.Бат-Ялалт хотын дарга Б.Пүрэвдагвын “ТҮЦ хариуцсан зөвлөх”-өөр ажиллаж байна
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар анги цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он