Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа

2026/02/05

Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзав.

Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал илэрхийллээ. Тэрбээр, Дэлхий дахины хөгжлийн чиг хандлага хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед хоёр орон стратегийн түншүүдийн хувиар тогтмол уулзаж, идэвхтэй харилцаатай байхын чухлыг тэмдэглэв.

Мөн сүүлийн жилүүдэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлж, хоёр талын яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж буйг онцолсон юм.

Элчин сайд Чой Жин Вон, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлэв. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд 2025 онд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд ийн хоёр орон хоорондын дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулан хадгалж ажиллаж буйгаа ноён Чой Жин Вон дурдсан юм.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгааг тодотгоод, эрчимтэй хөгжиж буй харилцаагаа бэхжүүлэн өргөжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах нь чухал ач холбогдолтой гэлээ. Мөн тэрбээр, Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын оролцогч талуудын XVII бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгааг дурдаад, энэ бага хурлыг амжилттай зохион байгуулахад БНСУ-ын туршлага, дэмжлэг, өндөр түвшний оролцоо нэн чухал байгааг Элчин сайд Чой Жин Вонд уламжиллаа.

Мөн тэрбээр Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан хоёр сар гаруйн хугацаанд иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөдөлмөрлөж байгаа хүнд төр дарамт биш боломж өгдөг болох шинэчлэлийг хийхээр зорьж “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлж, “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлуулан, бизнесийн орчныг дэмжин ажиллаж буйгаа дуулгав. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зах зээл дахь чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгардаг саад бэрхшээлүүдийг арилгах, зөвшөөрлийн тоог бууруулах эрх зүйн реформ хийж буйгаа онцлоод “Тэр дундаа банкны реформ хийхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Хоёр улсын санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн найдаж байна” хэмээсэн.

Үргэлжлүүлэн талууд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой асуудал, хоёр талын ховор металлын салбарт эхлүүлээд буй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, санхүү, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг стратегийн чухал ач холбогдолтой шинэ салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ярилцав. Мөн Монгол Улсад хэрэгжиж буй БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар, тэр дундаа “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн ажлыг урагшлуулах талаар санал солилцлоо.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг шинэ шатанд гаргах Элчин сайдын зорилгод Монгол Улсын Их Хурлын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг цахимжуулна
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Хаагдсан зам даваа байхгүй байна
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
“Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Ажлын хэсэг төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар хуралдлаа
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он