Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо

2026/02/11

Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан өчигдөр Москва хотноо боллоо. 

Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй уг хуралдаанаар хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчны салбарын цаг үеийн болон тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар  хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга, хамтын ажиллагааны Комиссын Монголын хэсгийн дарга Б.Пүрэвдорж,  ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга, хамтын ажиллагааны Комиссын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев нар удирдан явууллаа.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, парламент хоорондын хамтын ажиллагааны чухал механизм болсон хамтарсан Комиссын хоёрдугаар хуралдаан өргөн бүрэлдэхүүнтэй эхэлж байгааг онцлоод өндөр дээд түвшний болон бусад салбарын харилцан айлчлал тогтмолжиж, хууль эрх зүйн орчин сайжирч, хамтарсан төсөл хөтөлбөрүүд урагшилж байгаад баяртай байна гэв. Худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, соёлын харилцааг хөгжүүлэх , улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, яриа хэлэлцээг өргөжүүлэх чухал талбар гэдгийг тэмдэглэв. УИХ-ын дэд дарга үргэлжлүүлэн монголын талаас оролцогчдыг танилцууллаа. Хуралдаанд, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Р.Сэддорж, Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, А.Ариунзаяа, Ж.Золжаргал, С.Одонтуяа, П.Мөнхтулга, М.Мандхай, Л.Энхнасан, Д.Рэгдэл, Р.Батболд, Д.Пүрэвдаваа нар оролцлоо.

Хуралдааны үеэр Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв, Комиссын анхдугаар хуралдаанд яригдсан ажлууд бодитой хэрэгжиж, урагшилж байгаа ч  талууд нөөц боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байгааг хэллээ.

Тэрбээр, ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан  Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт амжилттай болсон нь хамтын ажиллагааны чухал механизмуудын нэг болсныг тодотголоо. Түүнчлэн Монгол, Оросын худалдааны тэнцвэргүй байдлыг зохицуулах, харилцан ашигтай хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх хэрэгтэйг дурдаад, үүнд парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын үүрэг их гэдгийг онцлов. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээр нь манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх хөшүүрэг мөн гэдэгт талууд санал нэгтэй байлаа.

Үргэлжлүүлэн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн явц, цаашдын төлвийн талаар үг хэлсэн. Энэ үеэр экспорт, импортын зөрүүтэй байдлыг анхаарах, худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, бизнесүүд хоорондын харилцаанд тулгардаг шимтгэл, төлбөрийн дарамтын асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг тодотголоо. Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд гаалийн татвараас чөлөөлөгдөх 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний 90 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн гэдгийг онцлоод харилцан өгөөжтэй хэрэгжүүлэхийн тулд тарифын бус саад тотгорыг багасгах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. Түүнчлэн мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа, боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр санал солилцсон юм.

Тээвэр, дэд бүтцийн салбарын хоёр талын төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Б.Дэлгэрсайхан сайд үг хэлэхдээ хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Эрээнцав-Чойбалсан-Бичигтийн боомт чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын бүтээн байгуулалт болон төмөр зам, агаарын тээврийн асуудлыг онцоллоо. Хоёр орны төмөр замын харилцаа нь эдийн засгийн төдийгүй бүс нутгийн уялдаа холбоог бэхжүүлэхэд ач холбогдолтойг хэлэв. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөгжил, шинэчлэлийн төсөлд онцгой анхаарал хандуулах нь зүйтэйг тэмдэглээд суурь бүтцийн их засвар, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлд санхүүжилтийн эх үүсвэрийн асуудал тулгарч байгааг дурдлаа. Түүнчлэн хоёр талын төлөөллүүд хил орчмын бүс нутагт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтот санаачилгуудыг дэвшүүлж, санал солилцсон юм. Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын гуравдугаар хуралдааныг ирэх жил Монгол Улсад зохион байгуулах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он