Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Хөгжлийн банкны сонсгол Д.Баясгалан, Х.Баттулга, Билли Лим нар хамааралтайг дахин батлав

2023/01/23

УИХ-ын Түр хорооноос өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкинд гарсан их наяд төгрөгөөр яригдах хулгайн хэргийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хийсэн. Сонсгол Хөгжлийн банкнаас зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдийн сүлжээг задалснаараа онцлог байлаа. Энэ үеэр Хөгжлийн банкнаас хэд хэдэн зээлд нэр нь холбогдоод байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Голомт”-ын Д.Баясгалан болон Сингапурын хятад бизнесмэн Билли Лим Сим Пау нарыг хамаарал бүхий нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд гэдгийг баталж, тэд нэг компанид хувь эзэмшдэг ашгийн төлөө ажиллдаг болохыг шинжээчдийн зүгээс танилцуулсан. Тодруулбал, “Баян-Исгрийт” компанийн 70 хувийг Д.Баясгалан эзэмшдэг бол Х.Баттулга, Билли Лим Сим Пау нар тус тус 10 хувийг эзэмшдэг.

Тэгвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд "Нэгдмэл сонирхолтой этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээд” хэмээн тодорхойлжээ. Мөн "Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг гэсэн байна. Х.Баттулгыг Ерөнхийлөгч буюу нийтийн албан тушаалтнаар сонгогдон ажиллаж байхад (2018.06.21) түүний нэгдмэл ашиг сонирхолтой этгээд Д.Баясгалан “Цэцэнс майнинг энд энержи” компанийнхаа нэр дээр Хөгжлийн банкнаас 135 тэрбум төгрөгийн зээл авсан байна. “Цэцэнс майнинг энд энержи” компанид авсан зээлээрээ “Голомт” банкин дахь зээлээ дарсан нь зээлийг зориулалтын бусаар ашигласан асуудал юм.

Үүнээс гадна Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” компани төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” компаниудтай нүүрсний 3.5 их наяд төгрөгийн оффтек гэрээ байгуулсан зэрэг асуудлаар хууль хяналтын байгууллагын анхааралд өртөөд удаж байна. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга, Д.Баясгалан нарын нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд Хөгжлийн банк, нүүрс зэрэг олон их наяд төгрөгийн хулгайтай шууд холбогдож байгаа.

Харин Сингапурын хятад бизнесмэн Билли Лим Сим Пау нь Х.Баттулга, Д.Баясгалан нарын Монгол дахь хэд хэдэн компанид хувь эзэмшээд зогсохгүй оффшор данс, оффшор бүсэд бүртгэлтэй компаниудын гол эзэн юм.

Холбоотой мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг цахимжуулна
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Хаагдсан зам даваа байхгүй байна
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
“Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Ажлын хэсэг төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар хуралдлаа
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он