Сэтгэгдэл 0
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат хамт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын барилга байгууламж, тээвэрлэлтийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Гашуунсухайт шилжүүлэн ачих терминал нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замаар тээвэрлэн ирсэн чингэлэгтэй ачаа (нүүрс)-г вагоноос автомашинд шилжүүлэн ачиж экспортлох, холимог тээвэртэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлтийн иж бүрэн үйл ажиллагаа явуулж байна.
Тус терминал нь жилд 12.4 сая тонн ачаа боловсруулах хүчин чадалтай, нийт 83.7 га талбайд хамаарсан Гаалийн хяналтын бүс, нэг цэгийн цогц үйлчилгээг 24 цагаар тасралтгүй гүйцэтгэж байна гэж Монголын төмөр зам ТӨХК-иас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.