Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

2026/03/20

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Завхан аймгийн Улиастай хотод ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Жалханз хутагт Ц.Дамдинбазарын нэрэмжит төв талбайд хүрэлцэн ирэхэд Улиастай цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзан төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Тэрбээр улс орон, бүс нутгийн эдийн засаг, нийгэм, бүх салбарыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьдралын чанарыг дээшлүүлэх нь Монгол төрийн анхаарлын төвд байсаар ирснийг тэмдэглэлээ.

Завхан аймаг өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаа нь улс, орон нутгийн бодлого, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын хичээл зүтгэлийн дүн гэдгийг хэллээ.

Цаашид ололт, амжилтаа улам бататгана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Завхан аймгийн иргэд “Хүнсний хувьсгал”, ”Тэрбум мод”, “Цагаан алт”  үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг анхнаас нь тууштай дэмжиж, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэн, ажлын байр бий болгож, татвараа төлөн улс, орон нутгийнхаа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Завханы 24 аж ахуйн нэгж, иргэн “Хүнсний хувьсгал”, “Атрын 4 дүгээр аян”-ы хүрээнд тав орчим тэрбум төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч газар тариалан, үр тариа, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байна.

Үүний дүнд 1990 оноос өмнө усалгаатай байсан бүх газар тариалангаа сэргээсэн.

2028 он гэхэд өвс, тэжээлээс эхлээд сүү, өндөг, хүнсний ногооныхоо хэрэгцээг өөрсдөө бүрэн хангах зорилт тавьжээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Монголын хамгийн нарийн микронтой “Завхан буурал үүлдрийн ямаа”, нарийн ноостой “Сартуул үүлдрийн хонь”-ийг цөм сүрэг болгон өсгөн үржүүлдэг.

Мөн “Тосонцэнгэлийн аж үйлдвэрийн парк” байгуулах бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1 сая гаруй мод тарьж ургуулаад байна.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт Завхан аймгийн 78 оюутан шалгарсан. Одоогоор гадаадын 15 орны их, дээд сургуульд 43 оюутан суралцаж байгаа бөгөөд анхны төгсөгчдөө аймгийнхаа Тамгын газарт ажиллах урилга хүргүүлжээ.

Төрийн тэргүүн орон нутагт ажиллаж, бодлого, үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, санаа бодлыг нь сонсож байгаад иргэд талархал илэрхийлэв. Түүнчлэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг дэмжиж байгаагаа ч уулзалтад оролцсон иргэд илэрхийллээ.

Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил дэвшил, иргэдийн ахуй амьдрал, боловсролд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт гэдгийг хэллээ.

Тэлмэн сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Гантөмөр: Би 20 гаруй жил төрийн албанд ажиллаж байна. Миний хүү Энххүслэн “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Унгар Улсын Будапешт хотод барилгын инженер мэргэжлээр суралцаж байгаа. Энэ бол миний хүүгийн ирээдүйд оруулж байгаа том хөрөнгө оруулалт, манай гэр бүлд итгэл, урам бас хариуцлага өглөө. Төв суурин газар, хөдөө орон нутгийн мянга мянган хүүхдэд “Хичээвэл боломж байна” гэсэн итгэл төрсөн гэдэгт итгэлтэй байна. Энэ  хөтөлбөрөө улам өргөжүүлж, олон хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлээрэй гэж хүсье.

“Мөнхөд мандаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Золзаяа: Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн манай малчид, тариаланчид, үйлдвэрлэгчдийн хувьд цаг үеэ олсон, ирээдүйдээ итгэх итгэлийг бадраасан томоохон ажил болж байгааг онцлон хэлье. Манай компани энэ хөдөлгөөнийг дэмжиж, цагаан идээ, байгалийн зэрлэг нэрс, аньс, чонын элэг, чацаргана, жимс, жимсгэнээ зөвхөн орон нутагтаа биш, улсын хэмжээний брэнд болгохыг зорьж байна. Бид жилд 30-40 тн байгалийн жимс боловсруулж 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, найман төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд татварын бодлогоор дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд технологио шинэчлэх, ажлын байр нэмэгдүүлэх маш том боломж олгож байгаа. Цаашид орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих тогтолцоог улам бүр өргөжүүлэх шаардлагатай гэж боддог. Бид Завхан нутгийнхаа экологийн цэвэр хүнсээр монголчуудаа хангахын төлөө хичээж ажиллах болно. Баярлалаа.

“Ойн тогтвортой байдал” Эмэгтэйчүүдийн ТББ-ын гишүүн, Байгаль орчны гавьяат ажилтан Д.Туяа: Завхан аймаг газарзүйн бүх бүс бүслүүрийг хамарсан онцлог байгальтай. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг манай салбарынхан талархан хүлээж авсан. Аймаг, орон нутгийн бодлого, төлөвлөлтийн дагуу 24 сумын тавд нь “Нэг сум-Нэг нуур” хөтөлбөр хэрэгжиж байгаа, энэ онд таван сум нэмэгдэнэ. Сум бүр нэгээс доошгүй  хөв, цөөрөм байгуулчихвал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан мод, бут сөөгөө услах, арчлахаас эхлээд иргэд мал аж ахуй, газар тариалан эрхэлж ахуй амьдралаа өөд нь татахад хувь нэмэртэй гэж бодож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймгийн “Үе залгамжлагч-Элит” сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Батжаргалын Готовт Хүний гавьяат эмч, “Тэсийн гол” сангийн тэргүүн, “Шинэ-эрин ойл” компанийн ерөнхий захирал Зундуйн Хүрэлбаатарт Худалдааны гавьяат ажилтан, “Мөнхөд мандаг” компанийн зөвлөх Дагвын Баяраад Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Завхан аймгийн Цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, таеквондогийн багш, дасгалжуулагч, цагдаагийн ахмад Сандагдоржийн Будхүүд Гавьяат дасгалжуулагч цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

Өнгөрсөн онд Тосонцэнгэл суманд 22 мВт-ын дулааны цахилгаан станц ашиглалтад орж, Алтай-Улиастайн эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.

Мөн Улиастай сумын бохир ус цэвэрлэх бүрэн автомат байгууламж, 800 хүний суудалтай театр, аймгийн 100 ортой, Тосонцэнгэл сумын 50 ортой эмнэлэг, Улиастай-Алтай чиглэлийн 178 км, Арц суурь боомт хүртэлх 160 км, Солонготын давааны хатуу хучилттай авто зам, Богд, Чигэстэйн голын төмөр бетон гүүрийн бүтээн байгуулалт өрнөж байна.

Завхан аймаг бүтээн байгуулалт, ил тод нээлттэй байдал, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын бодлогоо сайжруулахад онцгой анхаарч байгааг Засаг дарга Ч.Өнөрбаяр хэллээ.

Цаашид элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, эрт илрүүлэг, шударга байдлын үнэлгээ, цахимжилт, улсын төсвийн хөрөнгө оруулалт гээд олон үзүүлэлтээр улсдаа тэргүүлэх зорилт тавьжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймгийн иргэдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Мөн Гал морин жилдээ төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, ёсыг сахиж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриаллаа.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Усны газарт “Оюу Толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхий сайд Г.Занданшатар Усны газарт “Оюу Толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
Туулын хурдны зам төслийг зах зээлийн дунджаас бага өртгөөр барина
“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
Хууль бусаар аргаль агнасан тохиолдолд 44 сая төгрөгөөр торгоно
Монгол Улс, БНСУ-тай Эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагааг шинэчлэв
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он