Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

2026/03/21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.

“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.  

Үүнд Ховд аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

 “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгийн 29 аж ахуйн нэгж 15 тэрбум төгрөгийн зээл авч хүчин чадлаа нэмэн, үйлдвэрлэлээ өргөтгөж, энэ хэрээр олон ажлын байр бий болгожээ.  

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 116 сая мод тарьж ургуулсан. Ховд аймаг 2030 он гэхэд 20 сая мод тарьж ургуулахаас нэг саяыг нь тарьж ургуулаад байна. 

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Ховд аймгийнх юм.

Оюутан залуус төгсөж ирээд орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил,  сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Ховд аймагт бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна. Тухайлбал баруун бүсийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжил, орон нутаг, иргэдийн амьдралд томоохон нөлөө үзүүлэх  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил 20 гаруй хувьтай байна.   

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг эхлүүлж байсны хувьд энэ станцыг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад онцгой анхаарна гэдгээ Ерөнхийлөгч хэллээ.

Ховд аймагт баруун бүсийг үйлдвэрлэгч бүс болгоход чухал хувь оруулах “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл 170 га газарт хэрэгжиж, 43 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. 

Ховдчууд мал аж ахуйгаа хөгжүүлэх, малын үүлдэр, угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд анхаарч, ингэний сүүний үйлдвэр барих томоохон төсөл хэрэгжүүлж байна.

Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд, түүний дотор нийгмийн анхаарлын төвд байгаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг Ховд аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Ялангуяа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахын төлөө анхнаас нь санаа тавьж, төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэнд талархаж байлаа.  

Ховд аймгийн иргэн А.Ахмед: “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд өнгөрсөн хоёр жилд нийт 120  сая төгрөгийн зээл авч газар тариалан эрхэлж байна. Хэн хүнгүй л энэ хөдөлгөөнийг дэмжиж, хамрагдчих юмсан гэсэн бодолтой байгааг хэлье. Гол нь банкны шаардлага өндөр, барьцаа хөрөнгөгүй, үйл ажиллагааны чиглэл таарахгүй гээд хүндрэл гарч байгаад анхаарна уу. Баруун бүсэд хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах шаардлагатай байна. Аймаг орон нутаг төсөв мөнгийг нь шийдээд Техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан. Энэ хүрээлэнг байгуулахад дэмжлэг үзүүлнэ үү.  

Ховд аймгийн иргэн Б.Сүхнаран: “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн үр дүнгээ өгч байгаа. Өвчилсөн хойноо эмчлүүлэх биш, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх ёстой гэсэн бодолтой хүн олон болсон. Архины хатуулгийг жил бүр бууруулах, уламжлалт анагаах ухаанаа хөгжүүлэх, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх гээд олон бодлого, санаачилга монгол хүнийг эрүүл, идэвхтэй, урт  наслахад эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.

Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч иргэд хөдөлмөрчидтэй уулзах үеэрээ Мөст сумын ахмад багш Хүрэлийн Баатарбилэг, “Цаст-Алтай” сургуулийн зөвлөх багш Гончигийн Мөнхжаргал нарт Гавьяат багш, Жаргалант сумын “Хан-Хөхий” эмийн сангийн эрхлэгч, эм зүйч Манжилийн Ягаанд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медаль гардууллаа.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он