Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

72 цагийн эмийг өсвөр насны охид замбараагүй хэрэглэж байна

2026/04/03

Сүүлийн жилүүдэд 20 хүртэлх насныхны үр хөндөлт нэмэгдэж байгаа тоо баримт байна.

Тодруулбал, Монгол Улсын өсвөр насны охидын төрөлтийн түвшин 2020 оны ДЭМБ-ын статистикаар тухайн насны 1000 охидод харьцуулахад 26.9 байгаа нь дэлхийн дунджаас 15.6 хувиар доогуур байгаа ч Номхон далайн баруун эргийн бүсийн дунджаас 12.5 хувиар өндөр үзүүлэлттэй байна.

Энэхүү үзүүлэлт нь Зүүн Азийн орнуудын өсвөр насны охидын төрөлтөөс 3 дахин их байгаа гэх судалгаа гарчээ.

Улсын хэмжээнд 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт 11797 эмэгтэй үр хөндөх мэс ажилбарыг хийлгэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 879 тохиолдлоор буурсан үзүүлэлт боловч, 623 тохиолдол буюу 5.3 хувийг өсвөр насныхны үр хөндөлт эзэлжээ.

Хүүхдүүд нэг нэгэндээ буруу ташаа мэдээлэл өгөх, цахим орчноос янз бүрийн баталгаагүй мэдээлэл авснаар хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэхийн тулд 72 цагийн эмийг дур мэдэн хэрэглэж байна.

Энэ нь жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл огт биш. Зайлшгүй тохиолдолд ууж хэрэглэдэг эм.

72 цагийн эмийг жилдээ дээд тал нь 1-2 удаа хэрэглэх бөгөөд түүнээс илүү хэрэглэсэн тохиолдолд охидын бие махбодид эмгэг өөрчлөлт илэрнэ.

Манай улсын эмийн бүртгэлд жирэмснээс хамгаалах, 72 цагийн дотор уудаг "Постинор", "Прегнон", "Мадонна" гэсэн гурван эм бүртгэгдсэн байдаг. Эдгээр эм нь Унгар, Энэтхэг, Тайланд улсаас орж ирдэг бөгөөд хоол боловсруулах замаар бүрэн шимэгдэж, хэрэглэснээс хойш 2 цагийн дараа цусны плазм дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрдэг байна. Үүний дараа элгэнд задарч 60 хувь нь бөөрөөр, 40 хувь нь өтгөнөөр гадагшилдаг.

"Постинор", "Прегнон", "Мадонна" эмийн ерөнхий үйлчлэл нь өндгөвчнөөс өндгөн эс чөлөөлөгдөx явцыг саатуулдаг. Хэрэв өндгөн эс чөлөөлөгдсөн байвал өндгөн эс рүү эр бэлгийн эс нэвтрэн ороx явцыг саатуулах, үр тогтсон өндгөн эсийг умайн xананд бэxлэгдэx явцыг зогсооx үйлчилгээ үзүүлдэг.

Хоол боловсруулаx эрxтэн болон элэгний хурц, архаг өвчнүүдийн үед, чихрийн шижин, даралт өндөр, зүрхний өвчтэй, хөхний хавдартай болон өмнө нь хавдар тусаж байсан бол 72 цагийн эмийг хэрэглэхийг хориглодог.

Хэдийгээр дээр дурдсан өвчингүй ч эмийн найрлага дахь орцонд мэдрэг бол дотор муухайрах, сарын тэмдгийн мөчлөг богиносох, цусархаг ялгадас гарах зэргээр эмийн гаж нөлөө илэрдэг. Дээрх гаж нөлөө илэрсэн тохиолдолд уг эмийг хэрэглэж болохгүй.

ДЭМБ-ын зөвлөснөөр постинор эмийг зургаан сард ганцхан удаа л уух заавартай. Гэтэл эмийн сангуудад, хэн дуртай нь худалддагаас болоод охид, эмэгтэйчүүдийн дунд замбараагүй хэрэглээ бий болж байна.

Иймд өсвөр насны охид дааврын эмийг дур мэдэн хэрэглэхгүй байх, хэрвээ хүсээгүй жирэмслэлт болбол заавал мэргэжлийн эмчид хандаж байхыг анхааруулъя.

ЭБЭ-ийн их эмч А.Гэрэлмаа

Холбоотой мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он