Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Бурууд нүд хурц

“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

2026/11/12
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн өчигдөр “Акуа гарден” буюу олон нийтийн сүлжээнд “Авлига хороолол” хэмээх болсон орон сууцын барилгуудад газар олгосон нь хууль зөрчсөн, эсэхийг хянан хэлэлцлээ. “Эм энд Жи констракшн” гэх компани Дунд голын голдирол дунд “Акуа гарден” хотхон барьсан бөгөөд үүнийг нь эсэргүүцэж “Онч шийдэл” төрийн бус байгууллагынхан нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, Барилгын хөгжлийн төв зэргийг хууль зөрчсөн хэмээн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгөөд байсан юм.

Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 11-ний захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох, Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхцуулж газар олгосон нь хууль бус болохыг тогтоолгох, давхацсан хэсэгт барьж буй барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Шүүх хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед буюу 2023 оны наймдугаар сард нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, “Эм энд Жи констракшн” ХХК-д олгосон талбайгаас үерийн далан хамгаалалтын зурваст холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барилга барьж байгаа нь Улаанбаатар хотын иргэдийн амь, эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулах, эд хөрөнгөд хохирол учруулах, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр 29 094 ам метр газрыг хассан юм.

Мөн Сэлбэ, Дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан хамгаалалтын зурваст хууль зөрчин барьж буй үйл ажиллагааг зогсоон, ашиглалтад ороогүй хоёр барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлөх захирамж гаргасан байдаг. Эдгээрт үндэслээд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.
 
Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 11-ний захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох хэсгийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хангалгүй орхисон юм. Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд “Нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 11-ний захирамж нь Усны тухай хуулийн 22.2 дахь хэсгийг зөрчсөн.

Уг зүйл заалтыг зөрчин усны онцгой хамгаалалтын бүсэд ямар нэг газар эзэмших эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох зэрэг хууль зөрчсөн шийдвэрийг цаашид гаргахгүй байхыг үүрэг болгох, нийтийн онцгой ашиг сонирхол байгаа” гэдгийг тодотгожээ. Улмаар “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох хэсгийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг давж заалдах шатны шүүхээс хангахгүй орхисныг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. Харин хариуцагч нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, гуравдагч этгээд “Эм энд жи констракшн” ХХК-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болголоо.

Холбоотой мэдээ

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 65 хувийг үзлэгт хамруулжээ
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он