Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг ,Уул уурхай

​Монголын газрын ховор элемент ба Өмнөд Солонгосын ашиг сонирхол

2024/05/10
Сүүлийн нэг жилийн хугацаанд гаднын өндөр дээд хэмжээний айлчлал шил дараалан тохиов.  Тухайлбал Польш, Францын төрийн тэргүүн, Их Британийн Гадаад хэргийн сайд Монголд айлчлав даа. Айлчлалын албан мэдээг харвал “газрын ховор элемент” гэх үг анхаарал татна. Орос-Украины цэрэг дайны ажиллагаатай холбоотойгоор уул уурхайн салбарт Оросын хамаарлаас гарах бодлогыг Европын холбооны гишүүн улсууд баримтлах болсон. Тэр дундаа цахилгаан автомашин, роботжуулалт, ухаалаг төхөөрөмж зэргийн гол түүхий эд болох лити, кобальт зэргийг олборлох, хамтран ажиллах сонирхол нэмэгдсэн билээ. Тийм ч учраас Персийн булангийн улс орнууд, Төв Азийн таван улс, Зүүн ази тэр дундаа Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага урган гарчээ. Зөвхөн Европын холбоо ч биш түүний холбоотон болох Өмнөд Солонгос, Япон ч энэ зүгт хараагаа бэлчээх болсон.

Сүүлийн үед Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монгол Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай мэдээлсээр байна. Өмнөд Солонгосын хувьд Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд харилцаагаа шинэ шатанд гаргах сонирхол бий. Сүүлийн үед Өмнөд Солонгос улс манай улстай олборлох үйлдвэрийн чадавхыг сайжруулах зорилгоор Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэх алхмуудыг ээлж дараатай хийсээр байгаа. Ардчилсан чиг баримжаатай, АНУ-тай харилцаа сайн гэгдэх Монгол Улстай хамтран ажиллах нь газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд дүгнэж байна. АНУ-ын хувьд Энэтхэг-Номхон далайн бодлогын хүрээнд холбоотон Япон, Өмнөд Солонгосоос гадна Төв болон Зүүн Азийн улс орнуудтай харилцаагаа сайжруулах хэтийн бодлого баримталж буй. Өмнөд Солонгосын хувьд газрын ховор элементийн салбарт Хятадаас ихээхэн хамааралтай. Чухам тийм учраас стратегийн ач холбогдолтой газрын ховор элементийн салбарт шинэ түнш хайсаар байна.
 
Монгол-Өмнөд Солонгос улс 2018-2024 оны хооронд худалдааны эргэлт 53 сая ам.долларт хүрчээ. 

Өнгөрсөн оны долоодугаар сард Өмнөд Солонгосын Гадаад харилцааны дэд сайд И Ду Хун Монгол Улсад айлчилсан. Айлчлалын үеэр хобр тал эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх талаар тохиролцсон юм. Ялангуяа хоёр улсын Засгийн газар эрдэс баялгийн салбарт хамтран ажиллана гэдгийг онцолсон билээ. Түүнчлэн дээр дурдсан Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэх гэрээ байгуулсан юм. Улмаар 2023 оны 11-р сард Монгол-Өмнөд Солонгосын хамтарсан газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах хороо байгуулагджээ. Цар тахлаас хойш хоёр улсын уул уурхайн салбарын худалдаа эрс нэмэгдсэн дүн мэдээ байна. Тухайлбал 2018-2024 оны хооронд хоёр талын худалдаа дунджаар 53 сая ам.долларт хүрчээ. Тийм ч учраас Өмнөд Солонгосын хувьд уул уурхай, эрдэс баялаг тэр дундаа газрын ховор элементийн салбарт Монгол Улстай хамтрах бодлого баримтлах болжээ.
 
2023 оны 11-р сард Монгол-Өмнөд Солонгосын хамтарсан газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах хороо байгуулагджээ. 

Өмнөд Солонгосын хувьд технологийн хөгжлөөр тэргүүлдэг. Тэр ч утгаараа хамгийн том түүхий эд болох газрын ховор элементийн салбарт хамтран ажиллахаар болж Засгийн газар хоорондын хамтарсан хороо байгуулсан түүхтэй. АНУ-ын тогтоосон Энэтхэг-Номхон далайн үзэл баримтлалын нөлөөгөөр Өмнөд Солонгос улс ч гадаад бодлогын үзэл баримтлалаа шинэчилж, уул уурхайн салбарт шинэ түнш хайж эхэлсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Зөвхөн олборлох үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулаад зогсохгүй Өмнөд Солонгосын зах зээлд Монголын компаниудыг нэвтрүүлэх сонирхол ч бий. Тухайлбал мэдэээл, харилцаа холбоо, технологи, цахим үйлчилгээний салбарт хамтран ажиллах боломж бийг Өмнөд Солонгосын тал онцолж байна.

Холбоотой мэдээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 4 удаагийн арилжаагаар 134.4 мянган тонн нүүрс борлууллаа
ГЕГ: Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ
Монголбанк 7 дугаар сард 1186.2 кг үнэт металл худалдан авлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана
ЗГ: Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина
Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, стандартыг мөрдүүлнэ
БНУзбУ руу экпортлох 100 мянган хонины эхний ээлжийг тээвэрлэхэд бэлэн болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт нэмэгдэж байна
НӨАТ-ын сугалаанаас 51,973 иргэн азтан болжээ
Говийн бүсэд усалгаатай тариалан нэвтрүүлэх туршилт амжилттай болж байна
Өндөр ашиг шимт үхэр сүргийг бүртгэлжүүлэх ажил эхэллээ
Баянгол дүүрэгт төв замаас гарсан хуучин хавтанг ашиглаж 23 байршилд 1520 ам.метр талбайд явган хүний зам засаж байна
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
Т.Даваадалай: Барилгын хөгжлийн төвийн урд явган замын доогуур кабель сувагчлалын ажил хийхээр хуучин шоо хэлбэрийн явган замыг хуулсан
Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ
Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчилнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он