Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Арьс ширний салбарын тулгамдсан асуудал, хөгжлийн гарцыг хэлэлцэв

2026/05/20
"Хөдөө аж ахуйн бирж" ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоотой хамтран арьс ширний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн боломжийг хэлэлцэх уулзалт, сургалтыг Хэнтий аймагт зохион байгууллаа.
Уулзалтад орон нутгийн хоршоод, малчид, боловсруулах үйлдвэрийн төлөөлөл оролцож, арьс ширний үнэгүйдэл, түүхий эдийн чанар, хадгалалт, тээвэрлэлтийн хүндрэл, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийн талаар санал солилцов. Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, боловсруулах үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцлээ.
Тус уулзалтад "Мон Ирээдүй" ХХК, "Булигаар ХК", "Их Эргэлт ХХК" болон арьс ширний салбарын үйлдвэрүүдийн төлөөлөл оролцож, Монгол Улсын арьс ширний салбарыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, үйлдвэрүүдийг LWG олон улсын гэрчилгээтэй болгох, тогтвортой гарал үүслийн бүс байгуулах, “Бэлчээрээс бүтээгдэхүүн хүртэл” нэмүү өртгийн цогц сүлжээг бүрдүүлэх асуудлыг онцлон танилцууллаа.
Мөн Засгийн газрын “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд арьс ширний экспортын зорилтыг хэрэгжүүлэх, малчдын бэлтгэж буй түүхий эдийн чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд сонгогдсон таван суманд дараах чиглэлээр үе шаттай ажил хэрэгжүүлж байгааг мэдээлэв. Үүнд:
• Малын гаралтай өвчлөл, паразитын асуудлыг бууруулах,
• Арьс ширийг стандартын дагуу бэлтгэх, ангилах, хадгалах, тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх,
• Түүхий эдийн анхан болон ахисан шатны боловсруулалтыг хөгжүүлэх,
• Эдийн засгийн эргэлтээс гарсан арьс ширийг дахин эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Түүнчлэн хуучны худалдаа, бэлтгэлийн ангийн тогтолцоог орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэх, нядалгааны үеийн гэмтэл, исгэлт, тээвэрлэлтийн хүндрэл зэрэг арьс ширний чанарт сөргөөр нөлөөлдөг суурь асуудлуудыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Эргэн сануулахад, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ)-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэнтэй уулзах үеэрээ дотоодын арьс шир боловсруулах, экспортод нийлүүлэх ач холбогдлыг онцгойлон анхаарч, арьс ширний 23 үйлдвэрийг үе шаттайгаар Эмээлтэд нүүлгэн шилжүүлэх, үнэгүйдээд буй арьсыг эдийн засгийн эргэлтэд оруулан малчдын орлогыг нэмэгдүүлэх, Эмээлт эко АҮП-ийн бүтээн байгууулалтыг эрчимжүүлэн ажиллахаа илэрхийлсэн юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортын боломжийг өргөжүүлэх, арьс ширний салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он