Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов

14 мин өмнө
УИХ 2027 оны төсвийг түүхэнд байгаагүй өндөр зардалтай баталсны араас Засгийн газрын сайд нар зарцуулах мөнгөө голон хошуугаа унжуулж эхэллээ.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрчим хүчний салбарт 479 тэрбум төгрөгийн төсөв батлагдлаа. Үүний 261 тэрбум нь хөрөнгө оруулалтын зардал. Харамсалтай нь, 261 тэрбум төгрөг бол эрчим хүчний салбарын засвар, шинэчлэлд үнэхээр хангалтгүй төсөв. Оюутолгойн ногдол ашгаар санхүүжүүлэх овоо дорвитой төсөв явж байсан боловч зарим гишүүний зүгээс үндэслэлгүй улстөржилт хийснээр татагдсан. Тэгэхээр 2027 онд эрчим хүчний салбарт олигтой хөрөнгө оруулалт хийгдэхгүй гэсэн үг” хэмээн гоморхож, ялархав. Сайд энэ байдлаараа ирэх өвөл, хавар тог цахилгаан тасрахад “Төсөв баталж өгөөгүй биз дээ” гэдэг хэлэх үгтэй сууж байх шинжтэй.

Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Манайд 100 гаруй тэрбум төгрөг тавьдаг. Манай яам улсын төсөвт хамгийн их орлого оруулж, хамгийн бага төсөв зарцуулдаг. Худалдан авах ажиллагаа энэ тэр байдаггүй” гэж голонгуй хэлэв. Энэ мэтээр олон зуун тэрбумын төсвөө голох сайд нар байгаа бол чамлахаар чанга атга гэдэг үг хэлэх сайд ч бас байна. Тухайлбал, Шадар сайд  Н.Номтойбаяр “Байгаа бололцоондоо тааруулан ажиллана. Төсвөөс гадуурх боломж бололцоог дайчилна” гэдэг зүйл хэлээд зогсож байгаа.

Ерөнхий дүнгээрээ 2027 оны төсөв 41.5 их наядын зарлагатай батлагдаж, 2.3 их наяд төгрөгийн алдагдал үйлдвэрлэх дүр зураг гарч байна. Хэрэв ирэх жил эдийн засгийн байдал өнөөгийнхөөс дордвол, орлого тасалдаж, алдагдал үржигдээд явна гэдэг эдийн засгийн төлөв бий.

Иймд нөхцөлд төсвийн зардлаа 10 их наядаар нэмэгдүүлэх цочирдом шийдлийг Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар гаргаж, түүн дээр УИХ ажиллаад Оюутолгойгоос орж ирээгүй мөнгө болох 2 их наядыг нь хассан. Үүнд уурссан сайд нар зарцуулах мөнгөн дүнгээ дээрх байдлаар голонгуй тайлбарлаад байгаа. Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Хувийн хэвшлийг зах зээлээс шахсан, үнийн өсөлтийг улам өдөөх, авлига, хулгайг гааруулах эрсдэлтэй, улсын өрийг давхар нэмэгдүүлсэн данхайсан төсвийг зогсоож чадсангүй ээ. Уучлаарай” хэмээн 2027 оны төсвийг бүхэлд нь дүгнэсэн байна. Гэвч төсвөө тогтоосон хугацаанд нь батлахгүй бол тарах хуультай УИХ-ын олонх “2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны зардал” гэж тодорхойлогдож буй төсвийг баталж орхилоо.

41.5 их наяд төгрөг гэдэг бол Монгол Улсын түүхэнд байгаагүй өндөр зардал бөгөөд дарга нарын хувьд төдий тансаглал. Ер нь тэгээд улстөрчид, ялангуяа төсөв мөнгө зарцуулах эрх атгаж байгаа сайд нарт 100 их наяд төгрөг зарцуулах эрх өгсөн ч ханаж цадахгүй шүү дээ.
 

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он