Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лигийг Монголд анх удаа зохион байгуулна

2026/05/22

Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лигийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа талаар МҮОХ-ны “Олимпик Хаус”-т мэдээлэл өглөө. Тодруулбал, ирэх сарын 6,7-нд Төв аймгийн Зуунмод хотын “Эрдэнэ уул” хэмээх газар тус уралдаан болох аж. Монголын автомашин, мотоциклын спортын холбооноос зохион байгуулж байгаа энэхүү гранпри нь манай мотокроссын спортын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилготой үндэсний хэмжээний лиг бөгөөд зуны турш нийт таван гараатайгаар зохион байгуулна.

Ирэх сарын 6-нд эхлэх эхний гарааг 450cc, 250cc, 85cc, 65cc, 50cc, нээлттэй ангиллаар явуулах бөгөөд мэргэжлийн болон өсвөрийн тамирчид болон сонирхогчид оролцох боломжтой. Лигээр 450сс буюу мэргэжлийн тамирчдын ангилалд багийн систем нэвтрүүлэх бөгөөд баг бүр үндсэн гурав, сэлгээний нэг тамирчинтай өрсөлдөнө. Гараа бүрд оноо цуглуулж, нийлбэр дүнгээр шилдэг тамирчид болон багуудыг тодруулах аж. Зохион байгуулагчдын мэдээлснээр тус лигийг зөвхөн спортын тэмцээн бус энтертайнмент фестиваль хэлбэрээр зохион байгуулах бөгөөд үзэгчдэд зориулсан шоу, хамтлаг, дуучдын тоглолт, нэмэлт эвентүүдийг үзүүлэх аж. Мэргэжлийн тамирчдын уралдах 450сс ангиллын таван гарааны нийт шагналын сан 200 сая төгрөг байна.

Монголын Автомашин, мотоциклын спортын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Ганзориг “Манай холбоо өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард хурлаа хийхдээ бүтцээ өөрчилж, дүрмээ өөрчилсөн. Автомашин, мотоцикл бол дэлхий дээр хамгийн олон үзэгчтэй, сонирхол татсан спорт. Тиймээс энэ спортыг Монголд хөгжүүлэх боломжтой гэж харж байна. Мотокросс манай улсад хөгжөөд 71 жил боллоо. Энэ гоё үзүүштэй спортыг мэргэжлийн түвшинд хүргэх зорилго тавьж, залуу тамирчдад од болох, амьдралаа шийдэх, цалинтай залгах ёстой. Үүнийг нь бид мэргэжлийн түвшинд нээж өгөхийг хүссэн” гэв.

Харин МАМСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх “Шинэлэг уралдааныг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад үндсэндээ дууслаа. Энэ жил 450сс ангиллыг ирэх оноос 250сс-г лигийн зарчмаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Тамирчдын хувьд нэлээд ач холбогдолтой уралдаан юм. Өмнө УАШТ зохион байгуулахдаа улсаас олгосон төсвийн хүрээнд л мөнгөн шагнал өгдөг байсан. Тэгвэл энэ удаа шагналын сан нэмэгдсэнээрээ онцлог” хэмээн ярилаа.

Тэгвэл Монгол Улсын гавьяат тамирчин Э.Халиунболд “Лигийн форматаар маш гоё тэмцээн зохион байгуулахаар болсныг сонсоод оролцохоор 10 хоногийн өмнө эх орондоо ирлээ. Багаараа бэлтгэлээ хийгээд жигдэрч байна. Сүүлийн жилүүдэд ралли төрлийн уралдаанд оролцлоо. Кроссоор уралдаагүй олон жил болжээ. 2019 оноос хойш кроссоор уралдаагүй гэхэд болно. 2023 онд нэг тэмцээнд оролцсоныг эс тооцвол одоо л долоон жилийн дараа дахин мото кроссоор уралдах гэж байна гэсэн үг. Сэтгэл их хөдөлж байна. Энэ сайхан тэмцээнийг зохион байгуулж байгаа хүмүүст баярласнаа илэрхийлье” хэмээв.

Мотокроссын анхдугаар лигт “Ямаха”, “КТМ”, “Гас Гас”, “Номадик”, “Кове” гэсэн таван баг оролцохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл “Ямаха”-гийн зүгээс Япон, Филиппинээс легионер авчрахаар зэхэж байгаа аж.

  • 1 дүгээр  гараа: Зургаадугаар сарын 7, 8
  • 2 хоёрдугаар гараа: Зургаадугаар сарын 19, 20
  • 3 дугаар  гараа: Долоодугаар сарын 24, 25
  • 4 дугаар  гараа: Наймдугаар сарын 7, 8-
  • 5 дугаар гараа: Наймдугаар сарын 21, 22-нд болсноор мотокроссын лиг өндөрлөнө.

Холбоотой мэдээ

Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он