Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

П.Батнаран: Дулааны улиралд ясны хугарал, тархины гэмтлээс гадна шархны халдвар гардаг

2026/06/04

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хүүхдийн осол гэмтлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ГССҮТ-ийн эмч П.Батнаран“Зургаадугаар сар гараад  сурагчдын зуны амралт эхэлж, амралт зугаалгын улирал эхэлж байгаа учраас  Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс осол гэмтлийн тоо жил бүр нэмэгдэг. Сүүлийн үед цахилгаан дугуй ,суррон, скүүтерийн хэрэглээ нэмэгдэж байгаа бөгөөд үүнээс шалтгаалсан осол гэмтэл нэмэгдэж байгаа. Манай гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжаар хоногт  200-аад хүүхэд тусламж үйлчилгээ авдаг.

Хүүхдийн ахуйн осол гэмтэл 40-50 хувьтай, гудамж талбай осол гэмтэл 20-30 хувьтай, бусад гээд ангилагдаад явдаг. Насанд хүрээгүй хүүхдийг гэрт  нь орхихгүй байх хэрэгтэй. Хүүхдийг хүүхдээр харуулж гадаа гудамж талбайд гаргахгүй байх хэрэгтэй байна. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд цахилгаан дугуй , суррон, скүүтерийг унаж байгаа нь хүнд гэмтлийн шалтгаан болж байгаа.

Эцэг эх асран хамгаалагчид тээврийн хэрэгслээр зорчихдоо бага насны хүүхдийг зориулалтын суудал дээр суулгахгүй байна. Ихэвчлэн урд талын суудал дээр суулгаж хөдөлгөөн оролцдог. Осол гэмтлийн тоо үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж байгаа учраас эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.

Хүүхдийн осол гэмтлээс сэргийлэх зөвлөмж

  • Эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналт
  • Хүүхдээр хүүхдийг харуулмааргүй байна.
  • Хүүхэд хамгаалах хэрэгсэл хэргүүлж хэвшмээр байна.
  • Насанд хүрээгүй хүүхдүүдэд цахилгаан дугуй , суррон, скүүтерийг унуулахгүй байх тал дээр бүх хүмүүс анхаармаар байна.

Хяналтаа сайжруулбал осол гэмтлийн тоо буурах боломжтой.

Дулааны улиралд  ясны хугарал, тархины гэмтлээс гадна шархны халдвар гардаг. Унаж гэмтээд шалбархайгаа гэрээ цэвэрлэж байна гээд шархаа хүндрүүлдэг байдал ч ихэсдэг юм. 

Сургууль цэцэрлэг амрахаар бага насны хүүхдийн осол гэмтэл нэмэгдэг

ГССҮТ-ийн эмч Б.Тамир: Бага насны хүүхдүүд түлэгдэж байгаа. Тухайлбал 2026 оны эхний таван сарын байдлаар 1600 хүүхэд түлэгдсэн тоо мэдээлэл байна. Цэцэрлэг сургуулийн амралт эхэлж байгаа учраас бага насны хүүхдүүд эцэг эхийн хяналтгүй гэртээ байдаг учраас ахуйн осол их нэмэгдэг. Сургууль цэцэрлэг амрахаар манай эмнэлгийн ачаалал 2-3 дахин нэмэгдэг. Удахгүй байр наадам болно. Унаач хүүхэд мориноос унаж бэртэх тохиолдол гардаг. Мориноос унаж хавсарсан гэмтэл хүүхдүүд ирэх тохиолдол ч нэлээд нэмэгдэг байгаа. Унаач хүүхдийн хамгаалалт сайжирч тархины гэмтэл багасаж байгаа хэдий ч мөчний гэмтэл их гардаг.

Холбоотой мэдээ

Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он