Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлнэ

2026/07/01

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн Буцалтгүй тусламжийн солилцох ноот бичиг болон Хэлэлцээний тэмдэглэлд 2026 оны 06-р сарын 30-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд З.Мэндсайхан, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар гарын үсэг зурлаа.

Буцалтгүй тусламжийн гэрээг Сангийн сайд З.Мэндсайхан, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ нар үзэглэв.

Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улсад халдварт бус өвчин, тэр дундаа хорт хавдрын өвчлөл жилээс жилд өсөх хандлагатай байгааг тодотгож, уг асуудлыг шийдвэрлэхэд буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхээр болсон Япон Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-д талархал илэрхийллээ.

Түүнчлэн ХСҮТ-ийн оношилгоо, эмчилгээний чадавх нэмэгдэж, өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх боломжийг бүрдүүлж байгаад баяртай байна гэв. Үүнийг дагаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Япон Улсын Засгийн газрын 980 сая иен буюу 21.9 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжих энэ төслийн хүрээнд хорт хавдрын чиглэлээрх улсын хэмжээний мэргэшсэн лавлагаа эмнэлэг болох Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэн, компьютер томограф, рентген, маммограф, хэт авиан оношилгооны төхөөрөмж, өвчтөний хяналтын монитор зэрэг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх юм.

Холбоотой мэдээ

Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он