Сэтгэгдэл 0

Аялал, зугаалгын улирал үргэлжилж, шатахууны хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор зарим шатахуун түгээх станцын татан авалт түр хугацаанд бага зэрэг удааширч байгаа хэдий ч шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд шатахууны хангамж тогтвортой, тасалдал үүсээгүй бөгөөд шатахуун түгээх станцууд хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Импортлогч болон борлуулагч аж ахуйн нэгжүүд нэмэлт татан авалтыг төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар зохион байгуулж, хэрэглэгчдийг шатахуунаар тасралтгүй хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Иргэд, жолооч та бүхнийг албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч, худал мэдээлэлд автахгүй байхыг зөвлөж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.