Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

ЭХЭМҮТ Чосун их сургуулийн эмнэлэгтэй хамтран чих, хамар, хоолойн мэс заслын дэвшилтэт технологи нэвтрүүлнэ

2026/08/14

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Бүгд Найрамдах Солонгос Улсын Чосун их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Хамтын ажиллагааны гол зорилго нь хүүхдийн чих, хамар, хоолойн өвчний оношилгоо, эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, орчин үеийн дэвшилтэт арга, технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэхэд чиглэж байна.

Өнөөдөр чих, хамар, хоолойн өвчний оношилгоо, эмчилгээ, тэр дундаа бичил болон дурангийн мэс засалд өндөр нарийвчлалтай технологи, шинэ арга техник өргөнөөр ашиглагдаж байна.

Тиймээс олон улсын туршлагыг судалж, үр дүнтэй арга технологийг эх орондоо нутагшуулахын зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх хэрэгцээ, шаардлага бий.

Энэ хүрээнд Чосун их сургуулийн эмнэлгийн туршлага, дэвшилтэт технологи, мэс заслын арга, аргачлалаас суралцаж, ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг тус эмнэлэгт мэргэшүүлэх сургалт, дадлагажуулалтад хамруулна. Мөн хоёр байгууллагын мэргэжилтнүүдийн алсын зайн зөвлөгөө, туршлага солилцоо, сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Ингэснээр хүүхдийн чих, хамар, хоолойн өвчний оношилгоо, эмчилгээний боломжийг өргөжүүлж, мэс заслын тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд дэвшилтэт арга, технологийг эмнэлзүйн практикт нутагшуулж, сургалт, судалгаа, мэргэжлийн зөвлөгөөг тогтмолжуулснаар хүүхдийн чих, хамар, хоолойн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэх боломж бүрдэж байна гэж ЭХЭМҮТ-өөс мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он