Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шинжлэх ухаан, Технологи

Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо

2026/09/02

Дэлхийн тэргүүлэх цахим худалдааны платформуудын нэг болох Ozon Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо.

Хэрэглэгчид mn.ozon.com платформоор дамжуулан 90 гаруй сая нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийж, захиалгаа Монгол Шуудан ХК-ийн сүлжээгээр хүргүүлэн авах боломжтой.

Ozon-оос захиалсан бараа бүтээгдэхүүнийг Монгол Шуудан ХК Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сумыг хамарсан 350 гаруй салбарын үндэсний сүлжээгээр хүргэнэ. Эхний шатанд хүргэлтийн хугацаа ойролцоогоор 10 хоног байх бөгөөд цаашид талууд хамтран хугацааг богиносгож, үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгоно.

МОНГОЛЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН НУТАГШУУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

Монголын зах зээлд нэвтрэх хүрээнд Ozon платформын интерфэйсийг нутагшуулж, бараа бүтээгдэхүүний үнийг Монгол төгрөгөөр харуулах боломжийг бүрдүүлжээ. Мөн хэрэглэгчид Монгол Улсад гаргасан бүх төрлийн банкны карт болон ArdPay, QPay, SocialPay зэрэг QR төлбөрийн хэрэгслээр төлбөр хийх боломжтой.

Ингэснээр хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнээ өргөн сонголттойгоор худалдан авч, захиалгаа Монгол Шуудангийн салбар, хаягийн хүргэлт, EasyBox зэрэг өөрт тохиромжтой сувгаар хүлээн авах боломжтой болж байна.

МОНГОЛ ШУУДАН: ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААГ ҮНДЭСНИЙ ЛОГИСТИКИЙН СҮЛЖЭЭТЭЙ ХОЛБОЖ БАЙНА

Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн: Монгол Шуудан ХК нь Монголын хэрэглэгчдийг анхдагч зах зээл, үйлдвэрлэгчтэй шууд холбох цахим худалдаа, логистикийн дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын томоохон платформуудыг холбосны дараа ОХУ-ын тэргүүлэх цахим худалдааны платформ Ozon-ыг Монголын хэрэглэгчдэд нээлттэй болгож байна.  Ингэснээр хэрэглэгчид БНХАУ, ОХУ-ын томоохон платформуудаас бараа бүтээгдэхүүнээ өргөн сонголттой, өрсөлдөхүйц үнээр, шуурхай захиалан авах боломжтой болж байна.

Цаашид Монголын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг Ozon зэрэг олон улсын маркетплэйсүүдтэй холбон, бүтээгдэхүүнийг нь гадаад зах зээлд хүргэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.

OZON: МОНГОЛ УЛС БОЛ ӨНДӨР ИРЭЭДҮЙТЭЙ ЗАХ ЗЭЭЛ

 Ozon-ийн ТУХН-ийн орнууд хариуцсан Ерөнхий захирал Наталья Боер: Монгол Улс бол бидний хувьд зүгээр нэг шинэ зах зээл бус, өндөр ирээдүйтэй зах зээл юм. Бид энд асар их боломжийг харж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд платформын интерфэйсийг нутагшуулж, үнийг төгрөгөөр харуулах боломж бүрдүүлэн, Монгол Шуудан ХК-тай хамтран найдвартай логистикийн шийдлийг бий болголоо.  Ozon маркетплейс Монголын хэрэглэгчдийн өдөр тутмын худалдан авалтын найдвартай сонголт болно гэдэгт итгэлтэй байна.

OZON-ИЙН ТУХАЙ

Ozon нь олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос санал болгодог, хөгжингүй логистикийн дэд бүтэц бүхий цахим худалдааны маркетплейс юм. Тус компани 2021 оноос олон улсын үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсаас гадна Казахстан, Армени, Беларусь, Орос, Киргиз, Узбекистан, Азербайжан, Гүрж, Туркменистан, Хятад, Турк зэрэг 11 улсад үйл ажиллагаа явуулж байна.

Платформ нь 20 гаруй ангиллын 90 сая гаруй нэр төрлийн бараа санал болгодог бөгөөд 750 гаруй мянган бизнес эрхлэгчдэд Орос болон ТУХН-ийн орнуудад бүтээгдэхүүнээ борлуулах боломж олгож, 69.2 сая идэвхтэй худалдан авагчид үйлчилж байна.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он