Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Баримт байр суурьд ялагдах уу

2026/09/10
Төсвөөс “640 хүүхдийн сургалтын төлбөр” нэрээр Ерөнхий сайд Н.Учралын “Их засаг кинг” сургуульд 3 тэрбум 520 сая төгрөгийг буцалтгүйгээр олгох гэж байсан асуудлын баримтыг Сангийн яамнаас УИХ-ын гишүүдэд тараасан. Гэтэл өөрийгөө 2026 оны төсвийн тодотголыг зохиосон гэх Сангийн сайд З.Мэндсайханаас эхлээд Боловсролын сайд Л.Энх-Амгалан хүртэл Ерөнхий сайд Н.Учралын “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” хөтөлбөрийн санхүүжилт 50 тэрбумыг задаргаа эксель файлыг хараагүй гэж мэлзэв.
 

Энэ мэдээллийн хамгийн анх баталсан Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ням-Очир ч хоёр үзүүртэй зүйл ярьж эвгүй байдалд орлоо. Уг нь хувь улстөрч сайд биш яамны Төрийн нарийн бичгийн дарга иймэрхүү ажилд нэгдүгээр мэдээлэлтэй хүн байдгийг төрийн албаныхан мэднэ.

Тэгвэл Боловсролын сайд Л.Энх-Амгалан энэ талаар ам нээхдээ “Төсвийн тодотголтой холбоотой буруу ташаа мэдээллийг улс төрийн ашиг хонжоо олохоор санаатайгаар гуйвуулж буйд харамсаж байна. Хуульд төсвөөс санхүүжих бүх жагсаалт нэгбүрчлэн нэр, байршил, санхүүжих дүнгээрээ баталдаг. Улсын төсвийн тодотголыг дагаж ямар нэгэн хувийн сургуульд санхүүжилт, тоног төхөөрөмж өгөх, тэр тусмаа тэр сургуульд ийм санхүүжилт өгнө гэдэг ийм жагсаалт батлагдаагүй шүү. Ийм жагсаалт өргөн баригдаагүй гэдгийг төсөв өргөн барьсан сайдын хувиар хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.

Мөн Ерөнхий сайд Н.Учрал болон “Их засаг кинг” сургуулийн эзэн гэх түүний ээж Ж.Цэцэгмаа, Сангийн сайд З.Мэндсайхан нар энэ удаагийн дуулианыг намжаахаар хэрхэн үгүйсгэл хэлснийг бүгд харсан байх. Хамгийн гол нь Ерөнхий сайд Н.Учрал АН-ын гишүүдтэй уралдан, АТГ-т өөрийгөө шалгуулахаар хандсан барьц алдсан үйлдэл нь “Арай ч үгүй байлгүй дээ” гэсэн хүлээлттэй улс төрийн хүрээнийхний анхаарлыг татав. Товчхондоо, төсвийн тодотголыг хэлэлцэн батлах гэж байгаа УИХ-ын гишүүдийн дунд маш том асуултын тэмдэг үлдээлээ. 

Төрийн нарийн бичгийн дарга буюу албаны хүний үг ийнхүү үгүйсгэгдэх шинжтэй. Гэвч Сангийн яамнаас УИХ-д, тэр дундаа Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд тараасан танилцуулга бүрэн эхээрээ ил болчихлоо. Үйлд явдлыг өрнөлийн нэг талд Сангийн яамнаас тараасан баримт, Төрийн нарийн бичгийн даргын үг байгаа бол нөгөө талд Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүдийн байр суурь байна. Маргааш гэхэд баримт байр суурьд ялагдах эсэх нь тодорхой болно. Эсвэл энэ удаагийн төсвийн тодотгол бүхэлдээ нурна.
 
 
 

Холбоотой мэдээ

Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он