Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү

2026/09/11
Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээл дээр гаргасан бондын хөрөнгөө зориулалтын бусаар зарцуулах гэж байна гэдэг мэдээлэл хөврөх болов. Тодруулбал, 2026 оны төсвийн тодотголоор нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758 тэрбумыг улсын төсөв рүү татаж, алдагдлаа нөхнө гэдгийг УИХ-ын гишүүдэд танилцуулсан байна.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай “Нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758 тэрбум төгрөгийг улсын төсвийн санхүүжилтэд тусгасан байна. Нийслэл өөрөө зам, түгжрэл, утаа зэрэг маш өргөн хүрээтэй олон тулгамдсан асуудалтай. Бүтээн байгуулалтуудыг зогсоосон. Үнэт цаасаар босгосон мөнгийг нь дээрэмдэж байгаа юм уу. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хот санхүүжилт босгож, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх эрхийг нээсэн гэж ойлгож байгаа. Үнэт цаасны 758 тэрбумыг дараа нь хэн төлөх вэ. Нийслэлийн төсвөөс төлөх үү” хэмээн бухимдсанаас энэ нь харагдана.  
Одоогоор нийслэлийн дансанд олон улсын бирж дээр гаргасан 500 сая ам.доллар үнэт цаасны хөрөнгийн үлдэгдэл болох 1.4 их наяд төгрөг байгаа. Нийслэл Улаанбаатар хот 2024 онд олон улсын зах зээл (Венийн бирж)-ээс 500 сая ам.долларын бондыг Засгийн газрын баталгаатай босгосон. Энэ мөнгийг "Сэлбэ дэд төвийн орон сууцжуулалтад зарцуулна" гэж хөрөнгө оруулагчдад танилцуулж байлаа. Хэрэв хөрөнгө оруулагчдад өгсөн амлалтаа зөрчих буюу зээл мөнгөө зориулалтаас өөр зүйлд зарцуулбал Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэл буурахаас эхлээд олон улсын хоригт орох хүртэл маш ноцтой үр дагаврууд үүснэ.

Хотын дарга асан Х.Нямбаатар үүний сануулсан байна. Тэрбээр "Сэлбэ-20 минутын хот" төслийн санхүүжилтийг төсвийн хязгаар нэрээр зогсоогоод, хотыг хоосруулж улсын төсвийн 6 их наядын алдагдлаа нөхөж он гаргах юм байна. Энэ төсвийн тодотгол үнэхээр их асуудлууд шийдэхээр орж иржээ. Учрал Ерөнхий сайд өөрийнхөө хувийн сургуульд 3.5 тэрбумыг тавих нь дүүрч. Зүгээр явж байсан Сэлбэ 20 минутын хот төслийн санхүүжилтийг зогсоогоод, мөнгийг нь татаж авч төсвийн цоорхойгоо нөхөхөөр болжээ” хэмээн анхааруулав.
Нийт 12 мянган айлын орон сууцны хэрэгцээг хангахаас гадна нийслэлийн агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх "Сэлбэ-20 минутын хот" цогц төслийн бүтээн байгуулалтын удааширсан. Эхний ээлжийн барилгууд 2027 оны хавар ашиглалтад орох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм.



 
 
 

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он