Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

2026/09/11
Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн бизнес, “Их засаг кинг” сургуульд 2026 оны төсвийн тодотголоор 3.5 тэрбум төгрөг олгохыг завдсан асуудалд УИХ дахь АН-ын гишүүд тун ч нухацтай хандаж байна. Сөрөг хүчний бүлэг чуулганы хуралдааныг хоёр өдөр бойкот хийлээ. УИХ-ын чуулган пүрэв, баасан гарагт хуралдах товтой ч хуралдаж чадсангүй. Төсвийн тодотгол хэлэлцэж буй тул   Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаж байж чуулганы хуралдаан болох ёстой. Гэтэл Эдийн засгийн байнгын хорооны хурал хоёр өдрийн турш ирцээ бүрдүүлж чадалгүй тарав.
МАН-ын УИХ-ын гишүүд ирцдээ орсон. Харин гадаад, дотоод томилолт, өвчтэй, чөлөөтэй гишүүдийг хасаад, ирц бүрдүүлэх боломжтой Ц.Баатархүү, Ш.Бямбасүрэн, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Р.Сэддорж, С.Цэнгүүн нарын АН-ын гишүүд хуралдаандаа орохгүй байснаар асуудал үүсжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ үед Ерөнхий сайд Н.Учрал ашиг сонирхлын зөрчилтэй асуудал оруулж ирсэн нь АН төдийгүй МАН-ын бүлгийн гишүүдийн ч эсэргүүцэлтэй тулгарсан. Улмаар төсвийн тодотголыг хэлэлцэхгүй байх бойкотыг АН-ын залуу гишүүд манлайлж буй аж.

АН-ын дарга О.Цогтгэрэл нар маргааш буюу бямба гарагт БНХАУ дахь томилолтоо дуусган ирнэ. Намын даргаа ирсэн даруйд АН-ынхан Ерөнхий сайд Н.Учралын холбогдсон асуудлыг нухацтай хэлэлцэхээр төлөвлөжээ. Тэгвэл АН-ын дотоод эх сурвалж “Намын дарга өөрийг нь иртэл Н.Учралын асуудал, төсвийн тодотгол тойрсон улс төр хийхийг азна” гэдэг үүрэг өгсөн гэдгийг хэллээ. Учир нь АН-ын бүлэг дотор намын удирдлагаа энэ оны төсвийн тодотгол, ялангуяа татвар төлөгчдийн мөнгөнөөс Ерөнхий сайд өөрийн хамаарал бүхий сургуульдаа илтэд ашиг сонирхлын зөрчилтэй дэмжлэг үзүүлэх гэж байсан талаар улс төрийн шийдвэр гаргах ёстой гэдэг байр илэрхийлэх гишүүд олширчээ.

Өөрөөр хэлбэл, АН-ын хэсэг гишүүдийн шахалтаар Ерөнхий сайд Н.Учралын ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй асуудал ирэх өдрүүдэд нэлээд өндрөө авч мэдэхээр байна. 


 

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он