Сэтгэгдэл 0

Үндэсний статистикийн хорооноос өргөн хэрэглээний барааны үнийг мэдээллээ. Тодруулбал, үхрийн цул мах нэг кг нь 35724 төгрөгийн үнэтэй бол хонины ястай мах нэг кг нь 26342 төгрөгөөр зарагдаж байгаа аж. Адууны ястай мах нэг кг нь 18464, ямааны мах ястай нь 20984 төгрөгөөр тус, тус худалдаалагдаж байна.
Өмнөх 7 хоногтой харьцуулахад:
- Дизелийн түлшний үнэ 14.0 хувь,
- Хонины ястай махны үнэ 1.6 хувь,
- Үхрийн ястай махны үнэ 0.6 хувь,
- Үхрийн цул махны үнэ 0.5 хувиар тус тус өсөж,
- Луувангийн үнэ 4.8 хувь,
- Төмсний үнэ 4.0 хувиар тус тус буурсан байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.