Сэтгэгдэл 0
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар төрийн хуйвалдаан хийсэн

2026 оны төсвийн тодотголд хувийн хэвшлийн гурван сургуульд төсвөөс 9.2 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авч өгөх асуудал сөхөгдөж олон нийтийн шүүмжлэл дагуулж буй. Дээрх гурван сургуулийн дунд Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их засаг кинг” сургууль багтсаныг УИХ-ын зарим гишүүд баталсан.
Уг асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж, эксел файл задруулсан хүнээр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болон түүний бэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарыг нэрлэв.
Уг асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж, эксел файл задруулсан хүнээр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болон түүний бэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарыг нэрлэв.
Тодруулбал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Ерөнхий сайдтай холбоотой эксел файл задруулсан түгжилмаа бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын бүлэглэл. А.Ариунзаяагийн бэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун нь хоёр дахь Сийлэгмаа. Эд нар түгжилдэж, Ерөнхий сайдын сургуультай холбоотой эксел файлыг задруулж, төрийн хуйвалдаан хийсэн” гэв.
Сонирхуулахад, салбарын сайдын мэдээлэлд тухайн эксел файлыг ажлын даалгаварт байсан талаар дурдаж, олон бичиг баримт дундаас зориудаар сугалж гаргасан гэв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.