Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2026/09/14
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.09.14/ хуралдаан 13 цаг 13 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 19 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, Ж.Батсуурь, Р.Батболд, Х.Булгантуяа, Ж.Баясгалан, Ж.Ганбаатар, П.Ганзориг, Г.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Д.Жаргалсайхан,  Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн нар хүрэлцэн ирснээр хуралдаан 63.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.


Байнгын хорооны даргын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүгийг хийлээ. Энэ үеэр Байнгын хорооны дарга төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Байнгын хороод  2026 оны 8,9,10 ны өдрүүдэд хийсэн талаарх танилцуулгыг Төсвийн байнгын хороонд хүргүүлснийг гишүүдэд  тараасныг мэдэгдлээ.  


Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Д.Жаргалсайхан, Г.Ганбаатар, Х.Ганхуяг нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд төсвийн төслийн хүрээнд үнэ тогтворжуулахад 150 тэрбум, эрчим хүчний засвар, татаас 200 тэрбум, гэрт ойр сургууль 50 тэрбум гэх зэргээр 1.4 их наяд төгрөгийн өөрчлөлт гараад байхад хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөхгүй байгаагийн шалтгааныг тодруулав. Мөн иргэдийн бодит орлогын өсөлт хэрхэн  өөрчлөгдөх,  гэрт ойр сургууль арга хэмжээнд төсөвлөсөн 50 тэрбум төгрөгийн зарцуулалтыг илүүтэй лавлаж байлаа.


Ажлын хэсгээс Сангийн сайд З.Мэндсайхан, Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын зардлын ангилал өөрчлөгдөж байгаа учраас үр дүнд өөрчлөлт гарна. Төсвийн тодотгол иргэдийнхээ орлогыг хамгаалах, инфляцын өдөөлтийг бууруулах зорилгоор нөөц бүрдүүлэх хоёр үндсэн бодлогын хүрээнд боловсруулсан гэв. Мөн инфляцын бүтцийн 50 хувь нь дотоодын хүнс, ногоо, гурил нөгөөтээгүүр шатанхуун, түлшний үнэ эзэлж байгааг хариултдаа тодотгохын зэрэгцээ хоёр салбарын цалин урамшуулыг  нэмэгдүүлснээс болоод бусад салбаруудад асуудал үүссэнийг төсвийн тодотголын хүрээнд шийдэхээр оруулж ирсэн. Мөн инфляцын үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа 450 орчим мянган ахмадуудынхаа орлогыг хамгаалах бодлогыг оруулж ирсэн хэмээн тайлбарыг өгч байлаа.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан, төсвийн тодотголын төсөлд гэрт ойрхон сургуулийн хүрээнд зарцуулах 50 тэрбум төгрөгийг Монгол Улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн хөтөлбөрийн шинэчлэл буюу сургалтын орчин, сурах бичгийг сайжруулах, төрийн өмчит сургуулийн өргөтгөл, зэрэг  дөрвөн төрлийн төсөл хөтөлбөрт чиглүүлнэ гээд ямар нэг хувийн сургуульд мөнгө өгөх тухай асуудал хөндөөгүй гэдгийг онцлон тэмдэглэв.




Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүгийг хийсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он