Сэтгэгдэл 0
Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр хувийн хэвшлийн гурван сургуульд төсвөөс 9.2 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авч өгөх асуудал сөхөгдөж олон нийтийн шүүмжлэл дагуулж байна. Үргэлжлүүлэн өнөөдөр 2026 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл өгч, өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн гэдгийг хэлэв.
Тэрбээр “Өргөдлийн байнгын хорооны хурал дээр 50 тэрбум төгрөгийн бүтцэд байгаа 9.8 тэрбумыг 6 хувийн сургуульд хувьсах зардал нэрээр тарааж өгөх ажлын хэсгийн тооцоо судалгаа байсан нь хөдөлшгүй нотлох баримт. УИХ-ын гишүүд аливаа төсвийн задаргааг асуух нь зарчмын асуудал. УИХ-ын гишүүд ажлаа л хийсэн. Гэтэл өнөөдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан буруу ярилаа. Гишүүний хувиар улс төрийн байр сууриа илэрхийлэхээ салгаж, зааглах ёстой. Гишүүд мэдэх эрхтэй, ажлаа л хийсэн. Өөрсдөө гүйж очиж аваагүй, имэйлээр өргөдлийн байнгын хороонд ирсэн. Тэр сургуулиуд хүсээгүй байхад яагаад Боловсролын сайд нь өгнө гэсэн юм. Үүнийг хянах, үүрэг хариуцлага нь салбарын сайдад бий” гэв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.