Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Б.Энхбаярын дараагийн золиос хэн бэ?

2026/09/15
Төрийн ордонд “Дараагийн Засгийн газарт Б.Энхбаяр Хууль зүйн сайд болно” гэх бор шувуу нисэж эхэлжээ. Яг үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайд болгоныг огцруулаад өөрсдөө ажилдаа үлддэг сайд нар одоо болих хэрэгтэй. Миний удирдаж байсан Засгийн газрын дараа Г.Занданшатарын танхимд, одоо Н.Учралын засагт сууцгааж л байна. Энэ хүмүүсийг ажилтай байлгах гэж Ерөнхий сайдууд өмнө нь гарч мишок шиг нүдүүлж байх юм уу. Ер нь Засгийн газар тогтворгүй болж буй энэ эхлэл бол “2А” гэж өөрсдийгөө нэрлэсэн Б.Энхбаяр тэргүүтэй хэдэн далдаакуудаас л болж байгаа шүү” гэв. 2А гэдэг УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон гишүүдийн нэгдлийг хэлж байгаа хэрэг.

Н.Учралын Засгийн газрын хувь заяа хэрхэх нь дээсэн дөрөөн дээр байгаа энэ өдрүүдэд экс Ерөнхий сайдын хэлсэн үг Б.Энхбаярыг чиглэж байгаа нь зүгээр тохиолдлын хэрэг биш ээ. Учир нь тэрбээр үнэхээр л Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатарын Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байсан бол өдгөө Н.Учралын танхимд Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна.

Замналын хувьд Сү.Батболдын туслахаас эхэлсэн, “Голомт”-ын Д.Баясгалангийн зөвлөх явсан гээд арвин юм их. Дарга, холбоотноо үргэлж сэлгэх замаар өгссөн ч гэдэг. Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байхдаа сайд Ц.Нямдоржтойгоо ам сөрж анх олон нийтэд танил болж байлаа. Түүний дэд сайдаар ажиллаж байсан 2016-2018 онд үнэмлэхүй эрх баригч МАН-аас УИХ-д сонгогдсон 65 гишүүн 33, 32-ын бүлэг хэмээн хуваагдаад байсан үе. Тухайн үеийн улс төрийн уур амьсгалаар бодох юм бол сайд, дэд хоёр муудалцах бол нэг их гайхаад байхаар зүйл биш.

Эндээс нэг сонирхолтой дүгнэлт гарна. Хэрэв УИХ дахь МАН-ын бүлэг хагарч хуваагдаагүй бол Б.Энхбаяр гэдэг хувь хүнд хүрд эргүүлэх боломж гарах байсан нь тун ч эргэлзээтэй. Учир нь, МАН-ын хоёр хуваагдал эцэс болж У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсоноос хойш буюу 2017 оны төгсгөлөөс эхлээд Б.Энхбаяр гэдэг хувь улстөрч бүдгэрч эхэлсэн юм. Сул гишүүн явсан тэрбээр 2023 оноос Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар эргэн ирсэн. МАН дотор шинэ хагарал сууриа тавьж байсан үе шүү дээ. Дараа нь өнгөрсөн жил Г.Занданшатар хуулийн сайд Л.Мөнхбаатараа хөөж явуулаад “Хуулийн төмөр илд” хэмээн Б.Энхбаярыг тавьж байлаа. Нэг ёсондоо улс төрийн хуваагдлын үед намын нөхдөө ч, өөр бусдыг ч яаж л бол яаж гүтгэж харлуулдаг, айлгаж ичээдэг зан нь хэрэг болсон гэсэн үг. Намынх нь нөхдийн яриа юм шүү. Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ “Яг л могой шиг” гэж байв. Тэгвэл улс төр халуурсан эдгээр өдрүүдэд тэрбээр дөрөв дэх танхимынхаа хаалгыг Хууль зүйн сайд болон татна гэсэн яриа эрчээ авчээ. Л.Оюун-Эрдэнийн хэлснээр түүний дараагийн золиос нь хэн байх бол.
 

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он