Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Хотын даргын зөвлөх Х.Бат-Ялалт ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг АТГ-д өгчээ

2026/09/16
Засгийн газрын гал тогоонд өрнөж буй сайд нарын зодоонд нийслэлийн албан тушаалтнууд орж ирлээ. Өдгөө хотын даргын зөвлөх албан тушаалтай “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг шалгуулахаар АТГ-д өргөдөл гаргасан.
Шалтгаан нь удган гэх Б.Булнайг хууль хяналтын байгууллагаас шалгаж буй. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар С.Молор-Эрдэнэ  гэдэг хүнийг тушаал гаргаж шалгуулсан хэмээн цоллосон байна. Тэрбээр С.Амарсайхан сайд эдгээр асуудалд оролцсон эсэхийг шалгаж тогтоох, буруугүй бол цагаатгах байр суурийг хуульчийн үүднээс илэрхийлж байгаа. Үүний тулд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан огцорч, шалгуулах ёстой  гэв.  
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өчигдөр цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийх үеэрээ Ерөнхий сайд асан Г.Занданшатарын хамааран Б.Булнай гэх эмэгтэй хуулийн байгууллагынхантай хамтран хэрхэн түүн рүү зохион байгуулалттай гүтгэлэг, дайралт хийж буйг баримттайгаар тайлбарласан юм. Тэрбээр “Б.Булнай гэдэг эмэгтэй гарч ирсэн. 4-р сарын 1-нд намайг сайд болоход гүтгэлэгт бичлэг хийсэн.

‘Амарсайхан охиноо хүчирхийлдэг. Жирэмсэн болгосон. Эхнэр нь галзуугийн эмнэлэгт хэвтэж байгаа’ гэдэг хүний ой тойнд орохооргүй гүтгэлэг хийсэн. Хүний байтугай өөрийнхөө эхнэр, хүүхдийн арьс махыг шулаад зарахад бэлэн гаж донтой этгээдүүд ийм юм хийж байна. Би үүнд иргэний хувиар гомдол гаргасан. Гэтэл үүнийг шалгахын оронд өөр юм хийсэн. Б.Булнай бол Г.Занданшатарын маш ойрын хамаатан. Цагдаагийн байгууллагын засвар үйлчилгээ, тусгай обьектууд, түүнтэй холбоотой тендерүүдийг авдаг. Бичлэгийг нь хийдэг, шантаажилдаг” гэсэн гомдол их ирсэн.

Энэ хүн “Арвин хур” гэдэг компаниар 1.2 тэрбум төгрөгийн тендер авсан. Прокурор гэх тэр хүн яагаад миний өмнөөс хэрэг наймаалцаж байгаа юм. Тагнуул, цагдаагийн байгууллага үүнийг шалгаж тогтоох ёстой. Энэ бол байж болохгүй зүйл. Үүний араас ШШГЕГ-ынхан гарч ирж, өөрсдийнхөө амийг хамгаалж байна вэ. Би камер байрлуулж цагдаагийн алба хаагчдын барьцаалсан гэж бодож байна” гэж тайлбарласан.

Хууль зүйн сайдын тайлбарласан эдгээр үйл явдлын араас хотын даргын зөвлөх Х.Бат-Ялалт АТГ-д хандаж буйгаа МАН-ын төв хэвлэл “Үнэн” сонины эрхлэгчээр ажилладаг хүний хувийн сайтаар дамжуулан зарласан. Х.Бат-Ялалт нь өнгөрсөн зургаадугаар сараас хойш нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвын ТҮЦ-ийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байдаг. 

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он