Сэтгэгдэл 0

Ерөнхий сайд Н.Учрал хэд хоног танхим дотроосоо дайсан хайсны эцэст Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг Б.Булнай гэх эмэгтэйн олон нийтийн сүлжээн дэх постыг үндэслэн огцруулж буйгаа мэдэгдэв. Олон нийтийн сүлжээг эх сурвалжаа болгож, ажлаа хийдэг Ерөнхий сайдын үүднээс “Фэйсбүүк”-тээ түүнээс өөрөөр шалтгаан бичээгүй учраас ингэж үзэхээс өөр аргагүй.
С.Амарсайханы Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөлөгдөхөөс өмнө “Ерөнхий сайд асан Г.Занданшатарын ойрын хамаатан, хуулийн байгууллагуудын тендерийг түүдэг Б.Булнай гэх эмэгтэй хуулийн байгууллагын удирдлагуудтай хамтран зохион байгуулалттай гүтгэлэг, тавилттай бичлэг цацсан” гэдгийг албан ёсны хэвлэлийн бага хурлаар баримттай зарласан. Харин тэрхүү баримтынх хариуг нь Ерөнхий сайд Н.Учрал “Фэйсбүүк”-ийн постоор илэрхийллээ.Өнгөрсөн хэд хоногийн улс төрийн үйл явцын хувьд Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх гэж байсныг Сангийн яам, Боловсролын яамны албан тушаалтнууд ил болгосныг УИХ-ын гишүүд баталсан. Гэтэл Ерөнхий сайд өөртэй нь холбоотой баримтыг ил болгосон яамдаас дайснаа хайхын оронд Хууль зүй, дотоод хэргийн яам руу удганы сэтгэгдэлд түшиглэсэн гэнэтийн довтолгоо хийсэн цаанаа учиртай.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы суудал ганхахтай зэрэгцэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр эргээд Хууль зүйн сайд болно гэдэг мэдээлэл төрийн ордонд тархсан. Энэ нь ч батлагдаж, Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлийн дараа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд албыг давхар хашна гэдэг төрийн шийдвэрийг эрх баригч МАН-ын халаасны хэвлэлүүд тарааж эхлэв.
Ийнхүү намын аппаратаас нь санал болгож, төрийн эрх барьж буй фракцын хүссэнийг гүйцэтгэх хүнээр Б.Энхбаярыг тодруулаад байгаа. Эцэст нь хууль зүйн салбартай асар их ашиг сонирхлын зөрчилтэй байгаа Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар зэхсэн байна.
Ийнхүү намын аппаратаас нь санал болгож, төрийн эрх барьж буй фракцын хүссэнийг гүйцэтгэх хүнээр Б.Энхбаярыг тодруулаад байгаа. Эцэст нь хууль зүйн салбартай асар их ашиг сонирхлын зөрчилтэй байгаа Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар зэхсэн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.