Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

О.Цогтгэрэл Н.Учралын саналыг хүлээж байна

2026/09/16
Н.Учралын Засгийн газар сайдуудаа сугалж, гэм буруутнуудаас салж буй дүрээр танхимаа авч үлдэх тоглолтод шилжээд байна. Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг огцруулсан бол үргэлжлүүлээд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг огцруулах шуум гарчээ.
Үнэндээ, УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хагарсан. 30-ын гэгдэх бүлгээс томилогдсон сайд нарыг огцруулж буй нь эргэж эвлэхгүй болж буйн илэрхийлэл мэт. Тэр байтугай, Сангийн сайд З.Мэндсайханыг эдийн засгийн хямрал, дампууралтай холбоотойгоор чөлөөлөх ч хувилбар яригдсан гэнэ. Ерөнхийлөгчийн гэгдэх хүнийг чөлөөлж ч мэдэхээр байна гэдэг нь зөвхөн хоёр хэсэг болж хагараагүй гэсэн үг.

Хэрэв тийм бол Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх гол хүч нь АН болоод байна. Гэхдээ АН-ын дарга О.Цогтгэрэлийн хувьд Н.Учралын тавих саналыг хүлээн шийдэмгий үйлдэл хийхээс түдгэлзэж байна. “Их засаг кинг” сургуульд төсвийн тодотголоор олгохыг завдсан 3.5 тэрбум төгрөгийн дуулианыг дагаад АН ямар ч байсан үйлдэл хийх шаардлагатай болсон. Олон нийтийн дургүйцлээс гадна тус намын гишүүдийн шахалт ч бий.

Тиймээс Ерөнхий сайд Н.Учралд “Итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д оруулж ир” гэдэг шаардлага тавьсан. Сонирхолтой нь, шаардлагад нь тодорхой хугацаа байхгүй. Энэ талаар АН-ын бүлэг мэдээлэл хийхдээ дэргэдээ Ч.Лодойсамбууг суулгаж Засгийн газрыг өмөөрсөн үг хэлүүлсэн нь ч санамсаргүй явдал биш. Учир нь, Н.Учралтай нэгмөсөн тангараг тасрахыг АН-ын дарга О.Цогтгэрэл хүсэхгүй байна. Огцруулах албан бичиг дээр гарын үсэг цуглуулахад болчих гээд байгаа нөхцөлд шүү дээ.

Төсөв дээр АН-ын гишүүдийн тойрогт тавих ажил, эрх ашигт нийцсэн тендерүүд, тэрчлэн төрийн албаны томилгоо гээд наймаалцаж болох зүйл төрд олон. МАН-ын 30-ын гэгдэх бүлэгт л Засгийн газар огцрох нь ашигтай болохоос АН-ын хувьд өнөөдөр энэ ямар ч ашиггүй. Харин ч шинэ Засгийн газар өмнөх алдаа дутагдлаа засаад явах нь ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд намдаа оноо авчирна. Ийм нөхцөлд Н.Учрал танхимынхаа тэргүүнээр ажиллах хүсэлтэй байгаа дээр АН-ынхан ашиг хүртэж, нийгэмд нэр хүндээ алдсан намын дарга, Ерөнхий сайдтай хойтон жил сонгуульд өрсөлдөхөд ч амар болно гэж тооцож буй бололтой. Нэг сумаар хоёр туулай буудах О.Цогтгэрэлийн хүлээлт ямраар төгсөхийг ирэх өдрүүд харуулах биз ээ. 

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он