Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цаг 3 минут
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.09.16/ 14 цаг 00 минутад гишүүдийн ирц 51.8 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалсан бөгөөд хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.


Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, манай улс өнгөрсөн хугацаанд гадаад зээлийн эх үүсвэрийг төсвийн тухайн жилийн хүрээ, хязгаараас шалтгаалан бүрэн ашиглаж чадахгүй, зарим эх үүсвэрийг дараагийн жилүүдэд шилжүүлэн ашиглах нөхцөл байдал үүссээр ирснийг тодотгоод үүний улмаас 2023 оны эцсийн байдлаар ашиглагдаагүй гадаад зээлийн эх үүсвэрийн үлдэгдэл 17,1 их наяд төгрөгт хүрээд байсан гэлээ.
Засгийн газраас 2024 онд гадаад зээлийн эх үүсвэрийн ашиглалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төсвийн тусгай зохицуулалтад суурь зарлага, суурь тэнцэл гэсэн хоёр үзүүлэлтийг шинээр тусгасан юм. Уг зохицуулалтын үр дүнд сүүлийн гурван жилийн хугацаанд гадаад зээлийн ашиглалт нэмэгдэж, хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг эрчимжүүлэх боломж бүрдсэн гэдгийг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа онцолсон.    


Үүний зэрэгцээ Улсын Их Хурлын хаврын чуулганаараа Гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг баталж, ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих зэрэг томоохон төслүүдийн гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх эрх зүйн болон санхүүгийн бололцоо бүрдсэн байна. Иймээс цаашид гадаад зээлийн эх үүсвэрийг үр ашигтай ашиглахын зэрэгцээ төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангах зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлага бий болж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлд төсвийн хүрээний мэдэгдлийн эдийн засгийн үндсэн 9 үзүүлэлтээс “нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ” болон “нэгдсэн төсвийн суурь тэнцэл” гэсэн хоёр үзүүлэлтийг хасаж, оронд нь “нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ” болон “нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ” гэсэн 2 үзүүлэлтийг нэмж тусгахаар болжээ.


Түүнчлэн  дээрх  өөрчлөлттэй уялдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3-т заасан төсвийн тусгай шаардлагуудыг “6.1.2.Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн жилийн ДНБ-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай эсвэл ашигтай байна”, “6.1.3 Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджаас аль ихээс хэтрэхгүй байна” гэж өөрчлөн найруулахаар төсөлд тусгажээ.
Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал худалдаа, тарифын зөрчил үргэлжилж байгаа энэ үед төсвийн дунд хугацааны төлөвлөлтөө цаг алдахгүй шинэчлэх, түүнд нийцүүлэн тухайн жилийн төсвөө боловсруулах өргөн мэдүүлэх эрх зүйн бололцоог бүрдүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийг хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасныг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа дурдсан. 


Дээрх өөрчлөлтөөр төсвийн алдагдал, зарлагын өсөлт болон байгалийн баялгийн орлогын хэлбэлзлээс үүдэх төсвийн эрсдэлийг бууруулан дунд хугацааны сахилга бат бий болгож, төсвийн бодлогыг эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Түүнчлэн төсвийн бодлогын тогтвортой, ил тод байдал, хариуцлагыг сайжруулах байгалийн баялгийн огцом хэлбэлзлээс үүдэх төсвийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэдгийг Тэргүүн шадар сайд онцоллоо.   


Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Ж.Ганбаатар, П.Сайнзориг нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэдэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.7 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
 

Холбоотой мэдээ

АМГТГ болон БНСУ-ын “Комир” корпораци хамтын ажиллагааны санамж бичиг баталгаажууллаа
Олон улсын хүүхдийн спортын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АМГТГ болон БНСУ-ын “Комир” корпораци хамтын ажиллагааны санамж бичиг баталгаажууллаа
Олон улсын хүүхдийн спортын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Ой, хээрийн 7 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
12 улсын 94 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ
Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өглөө
"RIVER CASTLE-2" хотхоны захиалга эхэллээ
“Намрын ногоон өдрүүд – үндэсний үйлдвэрлэл 2026”-г Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна
Халдварт өвчин судлалын үндэсний төв нь Оросын холбооны улсын Сүрьеэгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв
Уул уурхай, ногоон эрчим хүчний шилжилтийн бодлогоор элчин сайд нарын хэлэлцүүлэг боллоо
Бээжингийн Шяншань форум: Олон улсын дэг журам, стратегийн тогтвортой байдлыг хэлэлцэж байна
Цахим шилжилт, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлээр хурал зохион байгууллаа
ОХУ-ын Алтайн хязгаарын хөдөө аж ахуйн сайд С.А.Межин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
О.Цогтгэрэл Н.Учралын саналыг хүлээж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он