Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ

1 цагийн өмнө
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөдөр /2026.09.16/ Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд өгсөн дүгнэлтүүдийнхээ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан, тус зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар, Н.Энхбаяр, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа, Р.Ринчинбазар, А.Энхбат нар оролцсон юм.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан мэдээллийнхээ эхэнд, Зөвлөлөөс холбогдох хуулийн дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх дүгнэлтээ 9 дүгээр сарын 15-нд Улсын Их Хуралд хүргүүлж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэйг  онцлон тэмдэглэсэн.


Үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой дүгнэлтийн талаар, зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх дүгнэлтийг тус тус танилцуулав.
Уг дүгнэлтэд ирэх оны төсөвт дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн зарлагын хувь хэмжээг огцом өсгөж байгаа нь Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нийцэхгүйгээс гадна дунд орлоготой орнуудын түвшнээс давж өндөр орлоготой орнуудын түвшинд хүрснийг онцлохын зэрэгцээ төсвийн зарлага өсөх, төрийн оролцоо нэмэгдэх бодлогын сонголтын гол шалтгаан нь эрх зүйн орчин, бодлогын өөрчлөлттэй холбоотой байна  хэмээн дурдсан байлаа.  
Түүнчлэн төсвийн орлогыг шинэ эх үүсвэрийг татах, бий болгох замаар нэмэгдүүлж байгаа нь сайн боловч уул уурхайн салбараас төсвийн орлогын хамаарах хамаарал, эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг дурдаад, төсвийн зарлагыг огцом нэмэгдүүлж байгаа нь төрийн оролцоог бууруулах бодлогоосоо татгалзсан төсвийн бодлогын шинжийг агуулж байгааг уг дүгнэлтэд онцолсон байна.


Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлт нь урсгал зардлын өсөлтийн шалтгаантай байгаа нь төсвийн бодлогын орон зайг улам бүр багасгаж байгааг, Улсын Их Хурлаас баталсан тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангах хэрэгтэйг уг дүгнэлтэд тодотгохын зэрэгцээ Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл ба ДНБ-ий харьцаа сүүлийн жилүүдэд эрс хурдацтай нэмэгдэж байгаа нь дунд болон урт хугацаанд өрийн эрсдэлд хүргэх нөхцөлийг бүрдүүлэхээр байна хэмээн анхааруулсан байлаа.
Тус зөвлөлөөс төсвийн тусгай шаардлагыг өөрчилж байгаа нь 2027 оны төсвийн төсөл тусгай шаардлагыг хангасан эсэхийг бүрэн тодорхойлоход хүндрэл учруулж байгааг дүгнэлтдээ тодотгожээ.
Эдгээр дүгнэлтэд үндэслэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төрийн оролцоог бууруулах, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх, шинэ бодлого болон хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг урьдчилан тооцох, төрийн албан хаагчдын цалин хөлсний бодлогыг эдийн засгийн нөхцөл, бүтээмжтэй уялдуулах, өрийн үйлчилгээний эрсдэлийг тооцох, Улсын Их Хурлын холбогдох тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, төсвийн тусгай шаардлагыг хангах чиглэлээр зөвлөмж гаргасан гэж байлаа.


Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгсөн дүгнэлтэд,  шинэчлэн өргөн мэдүүлсэн төсвийн хүрээний мэдэгдлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,280.0 тэрбум төгрөг (ДНБ-ий 35.8%), нийт зарлагыг 43,586.0 тэрбум төгрөг (ДНБ-ий 37.8%), тэнцвэржүүлсэн тэнцлийг -2,306.0 тэрбум төгрөг (ДНБ-ий -2.0%) байхаар тооцоолсон нь өмнө батлагдсан үзүүлэлтүүдээс эрс тэлсэн дүнтэй байна. Нийт зарлагын өсөлт 28.2 хувьтай байгаа нь дунд хугацаанд инфляцын дарамтыг өсгөх эрсдэлтэй гэж дүгнэсэн байлаа.
Түүнчлэн нэгдсэн төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь 37.8 хувьд хүрсэн нь эдийн засгийн өсөлтийг хамгийн их дэмжих оновчтой түвшин болох 27.0 хувиас 10.8 нэгж хувиар, мөн таван жилийн үндсэн чиглэлийн 30.0 хувийн зорилтот түвшнээс 7.8 нэгж хувиар тус тус хэтэрч, эдийн засаг дахь төрийн оролцоог хэт тэлэх сөрөг үр дагавартай байна. Мөн Засгийн газрын өрийг ДНБ-ий 50.0 хувьд хүргэхээр тооцсон нь хуулийн 60.0 хувийн дээд хязгаарт багтаж байгаа хэдий ч таван жилийн үндсэн чиглэлийн 45.0 хувийн шалгуураас 5.0 нэгж хувиар давж байна. Түүнчлэн Засгийн газраас дагалдах хуулиар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 7.9 гэсэн нэмэлт заалт оруулж, ногдол ашгийн орлого нэмэгдвэл зарлагын дээд хэмжээг тусгай шаардлага харгалзахгүйгээр нэмэгдүүлж болохоор тусгасан нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, төсвийг хяналтгүй тэлэх үүд хаалгыг нээх эрсдэлтэй хэмээн үзсэн байна.
Тус зөвлөлөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсанаас хойш 22 удаа өөрчлөгдөж, төсвийн хүрээний мэдэгдэл нь төсвөө дагаж өөрчлөгддөг сөрөг жишиг тогтсон, үүнийг төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөлтэй холбогдуулан дахин өөрчлөх гэж буйг буруу гэж үзэж буйгаа онцлоод, цаашид төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуулийг удаа дараа өөрчлөх бус тусгай шаардлагыг чанд мөрдөх, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, эдийн засгийн мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг тууштай хэрэгжүүлж хуримтлал үүсгэхийг зөвлөмж болгосон гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
 
 

Холбоотой мэдээ

АМГТГ болон БНСУ-ын “Комир” корпораци хамтын ажиллагааны санамж бичиг баталгаажууллаа
Олон улсын хүүхдийн спортын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АМГТГ болон БНСУ-ын “Комир” корпораци хамтын ажиллагааны санамж бичиг баталгаажууллаа
Олон улсын хүүхдийн спортын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Ой, хээрийн 7 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
12 улсын 94 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ
Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өглөө
"RIVER CASTLE-2" хотхоны захиалга эхэллээ
“Намрын ногоон өдрүүд – үндэсний үйлдвэрлэл 2026”-г Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна
Халдварт өвчин судлалын үндэсний төв нь Оросын холбооны улсын Сүрьеэгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв
Уул уурхай, ногоон эрчим хүчний шилжилтийн бодлогоор элчин сайд нарын хэлэлцүүлэг боллоо
Бээжингийн Шяншань форум: Олон улсын дэг журам, стратегийн тогтвортой байдлыг хэлэлцэж байна
Цахим шилжилт, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлээр хурал зохион байгууллаа
ОХУ-ын Алтайн хязгаарын хөдөө аж ахуйн сайд С.А.Межин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
О.Цогтгэрэл Н.Учралын саналыг хүлээж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он