Сэтгэгдэл 0

“Mongolian Mining Week & MINEPRO 2026” олон улсын чуулга уулзалт үргэлжилж байна. Өнөөдөр /2026.09.17/ “Монголын уул уурхайн төслүүдийн танилцуулга” сэдвээр өрнөж амжилттай болж өндөрлөлөө.
Уулзалтын эхэнд Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн дарга С.Ган-Очир Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны талаар илтгэл танилцуулж, төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм.
Тус хэлэлцүүлгээр дотоодын аж ахуйн нэгжүүд төслүүдээ олон улсын хөрөнгө оруулагчид, салбарын мэргэжилтнүүдэд танилцуулж, туршлага болон бодит боломжуудын талаар илтгэл танилцуулав. Үүнд,
- “Монголиан куппэр майнинг” ХХК-ийн "Бор Хаг" болон “Өсөхтүмэн Хишиг” ХХК-ийн "Тэмээт" төсөл
- “Алтан Наран Ресурс” ХХК-ийн "Хөх Чулуут Уул" (алт, зэс, мөнгө), “Империал Металл Групп” ХХК-ийн "Цооногтын Шил" (алт, холимог металл), “Принрайт” ХХК-ийн "Мухар" (никель, кобальт, хром, зэс) төслүүд багтсан юм.
Ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлийн төслүүдийг онцолсон тус уулзалт нь олон улсын хөрөнгө оруулагчидтай туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой боллоо. Танилцуулгын дараа оролцогчид чөлөөт уулзалт, нетворкинг хийж, цаашдын түншлэлийн талаар санал солилцсон юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.