Сэтгэгдэл 0

"Оюу толгой" компани 2026 оны эхний найман сарын үйл ажиллагааны тайлангаа танилцуулжээ. Энэ хугацаанд гүний уурхайгаас 7.6 сая тн хүдэр олборлож, боловсруулах төлөвлөгөөгөө 9.4 сая тн-д хүргэж давуулан биелүүлсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүхийн танилцуулснаар, зэсийн олборлолт 251.7 мянган тн-оос 276 мянган тн болж өссөн.
Алтны гарц 286 мянган унцаас 339 мянган унц, ойролцоогоор тн болж, мөн нэмэгдсэн. Улмаар төлөвлөж байсан 3.6 тэрбум ам.долларын орлого нь огцом нэмэгдэж, 5.5 тэрбум ам.долларт хүрчээ. Ийнхүү орлого өсөхөд, дэлхийн зах зээл дээр алт, зэсийн ханш өссөн нь нөлөөсөн.
Оны эхэнд зэсийн үнийг 10,500 ам.доллар гэж төсөөлсөн бол 13,500 ам.доллар орчим, алт унц нь 3,900 ам.доллараас 4,600 болж өссөн. "Оюу толгой" компанийн эхний найман сарын орлогыг тооцож үзвэл, 339 мянган унц (10.5 тн) алт нь өнөөгийн ханшаар ойролцоогоор 1.4 тэрбум ам.доллар буюу 5.3 их наяд төгрөг, 276 мянган тн зэс нь 3.8 тэрбум ам.доллар буюу 13.7 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.