Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Авлигачид идэж уусан мөнгийг Оюутолгойн ногдол ашгаар нөхнө гэв үү

2026/09/21
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын Хангай бүсийн хуралд оролцох далимаараа авлига, албан тушаалын хэрэгтнүүдээс болж гацаанд ороод буй Өвөрхангай аймгийн дулааны станц барилгын ажлыг Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийн мөнгөөр үргэлжлүүлнэ гэж төслийн талбайгаас мэдэгджээ.
 
Тэрбээр “Засгийн газар Оюутолгой төслөөс авах ногдол ашгаас есөн аймгийн дулааны станцын ажлыг бүрэн дуусгахад зарцуулахаар төлөвлөсөн” гэж мэдэгдсэн байна. Энэхүү дулааны станцын ажил Солонгосын Эксим банкны 148.7 сая ам.доллар буюу 550 тэрбум төгрөгийн зээлээр баригдах хугацаандаа гацаанд орсон “10 аймгийн төвийн дулааны цахилгаан станц барих төсөл”-ийн нэг нь байсан.

Гэтэл Эрчим хүчний сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Дулааны IV цахилгаан станц зэрэг удирдах албан тушаал хашиж байсан Н.Тавинбэх, өөрийн зөвлөх П.Товуудоржийн компаниар дамжуулан энэ төслөөс хамгийн багадаа 10 орчим тэрбум төгрөг идсэн нь тогтоогдож, тэдний хэргийг энэ өдрүүдэд шүүхээр хэлэлцэж байгаа юм.

АТГ-ын шалгалтаар Н.Тавинбэх нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт буруутган, 2026 оны нэгдүгээр сард цагдан хорьсон. Тэднийг 2 сар орчмын хугацаанд цагдан хориод гадуур шалгаж эхэлсэн байдаг. Эрчим хүчний яамнаас 2019 онд төслийн зөвлөхөөр БНХАУ-ын хоёр, Монгол Улсын хоёр, нийт 4 компанийг шалгаруулсан. Улмаар 2019 онд долдугаар
 сарын 31-нд 9 сая гаруй сая ам.долларын үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Зөвлөх үйлчилгээ гэрээ гурван жилийн дараа 2022 онд дуусан байхад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зөвлөх үйлчилгээний хугацааг сунгаж, төсвийг 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлжээ. Эрчим хүчний яамнаас зөвлөх үйлчилгээний гэрээг сунгасан компани Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан Монгол Улсын зөвлөх инженер П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон байдаг.

Энэ хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцэж байгаа ч прокурорын саналаар хойшлуулаад байгаа. Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн дулааны станцын төсөл санхүүжилтгүйн улмаас гацахад хүргэсэн албан тушаалтнуудын хэргийг шүүхээс эцэслэж амжаагүй, улс буруутай этгээдүүдээс мөнгө олж аваагүй байгаа энэ үед Ерөнхий сайдын зүгээс авлигачдын алдааг Оюутолгойн ногдол ашгаар залруулна гэдэг агуулгатай хариуцлагагүй мэдэгдэл хийжээ.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он