Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

УИХ-ын гишүүн Ц.Тувааны шадар туслах Ш.Гантулгаас хураасан тэрбум төгрөг хэнд очих вэ?

2026/09/21
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ш.Ганхуягийг “Зөвзүг” ХХК-ийн эцсийн өмчлөгч Эдвард Сүрэнгээс 2.7 тэрбум төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдуулж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй талаар мэдээлсэн.
Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлснээс хойш хоёр сар орчмын хугацаа өнгөрч байна. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг наймдугаар сарын 31-нд товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна. Учир нь хэргийн оролцогчид, шүүгчийн ээлжийн амралтын хугацаа дуусаагүйтэй холбоотой гэнэ.

Тодруулбал, “Олон-Овоот гоулд” ХХК-иас 148.5 тэрбум төгрөг гаргуулан “Зоос”, “Хадгаламж”, “Анод” банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2012 оноос хойш ажиллагаа явуулж буй. Энэ хүрээнд барьцаа хөрөнгө болох Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг Монголбанкнаас томилогдсон Банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн.

Гэвч Монголбанкнаас томилогдсон Банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг АМГТГ-ын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Ш.Ганхуяг 2025 оны тавдугаар сарын 06-нд “Олон-Овоот гоулд” болон “Зөв зүг” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, үүнийхээ хариуд 2.7 тэрбум төгрөг бусдаар дамжуулан хахуульд авсан хэрэгт холбогдсон юм.
Ингэж албан тушаалаа урвуулан ашигласнаар улсад 148.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдаж буй.
 
УИХ-ын гишүүн Ц.Тувааны шадар туслахаар ажиллаж байгаад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болоход нь АМГТГ-ын дарга болсон Ш.Ганхуяг нь Г.Ган-Од гэх хүнтэй бүлэглэн Э.Сүрэнгийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө буцаан авах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардаж, нийт 2.7 тэрбум төгрөгийг дансаар дамжуулан авсан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Тэдний хахуульд авсан мөнгөнөөс нэг тэрбум нь эзэндээ хүрэлгүй царцаагдсан аж. Харин хэний дансанд орох байсныг шүүх хурлын үеэр яллагдагч нар мэдүүлэх, эсэхийг харах үлдлээ.
Эргэн сануулахад, “Жаст”-ын Ш.Батхүүгийн нэр дээр байсан тусгай зөвшөөрлүүдийг “Алтжин”-гийн гэх нэрээр нь монголчууд мэддэг Г.Алтан агсан худалдан авснаар “Олон-Овоот гоулд” ХХК түүний хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжсэн байдаг. Үүнээс өмнө Ш.Батхүү нар “Олон-Овоот гоулд”-ын тусгай зөвшөөрлүүдийг “Зоос”, “Анод”, “Хадгаламж” банканд барьцаалан, 140 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан ч буцаан төлөөгүй юм. Ингэснээр төрд буюу Монголбанк, Сангийн яаманд дээрх 148.5 тэрбум төгрөгийн хохирол  учирсан аж.
Ш.Батхүү, Г.Алтан, Э.Сүрэн зэрэг хүнд холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэхдээ алтны уурхайн дээрх тусгай зөвшөөрлүүдийг Монголбанкны харьяанд байгуулсан охин компани болох “Минерал эксплорэйшн фандинг” ХХК-д шилжүүлэхийг даалгасан. Уг шийдвэрийн дагуу АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын тушаалаар “Олон-Овоот гоулд”, “Зөвзүг” ХХК-ийн эзэмшилд байсан тусгай зөвшөөрлүүдийг “Минерал эксплорэйшн фандинг”-д 2024 оны намар шилжүүлээд байж.

Гэтэл АМГТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Ш.Ганхуяг өнгөрсөн тавдугаар сард уг тушаалыг хүчингүй болгож, буцаан олгохоор шийдвэрлэсэн нь тодорхой болсон. Үүнийхээ хариуд 2.7 тэрбум төгрөгийн хахууль авсан бөгөөд уг мөнгөө Чингэлтэй дүүргийн IV хорооны нутагт барьж буй объектод хөрөнгө оруулалт нэрээр шилжүүлж, угаасан нь тодорхой болсон юм.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он