Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Дэмжлэг эрсэн Ерөнхий сайд, хүндлэл мөрөөдсөн намын дарга

2026/09/21
Шуудхан хэлэхэд, Н.Учралд Засгийн газрын тэргүүн, намын даргын зангараг аль аль нь алга. Н.Учрал зургаан сар орчмын өмнө Ерөнхий сайдаар томилогдохдоо л төрийн ордон төдийгүй нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн дарга байгаагүй. Өнөөдөр ч легитим чанартай лидер болж чадаагүй хэвээр байна.

Төрийн ордонд түүний анх удаа Ерөнхий сайдын хувиар өргөн мэдүүлсэн бүтэн жилийн төсөв битгий хэл төсвийн тодотголыг дэмжиж буй гишүүн цөөнх болсныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан арваад хоног ирцээ бүрдүүлж чадахгүй гацаанд орсон гэдгээс харж болно. Түүний бүрэн эрхийнхээ хүрээнд дэвшүүлсэн сайдыг хүртэл УИХ хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нь тэр УИХ-д 68 гишүүнтэй эрх баригч намын дарга сэтэртэй юм сан. Үүнээс харахад, Үндсэн хуулийн дагуу 1992 оноос хойш байгаагүй Ерөнхий сайдын эрх мэдэл, Ерөнхийлөгчийн дэмжлэг, намын байранд эзэн суусан ах нарынх нь дэмжлэг түүнд тус болсонгүй. Түүнийг хүрээлэгчид тус болох байтугай гай болж буйг Засгийн газрын танхим дотроо ч учраа олж чадахгүй байгаа нь илтгэнэ. Ерөнхий сайд Н.Учралын хувийн сургуулиудтай холбоотой санхүүжилтийн хэргийг Засгийн газрын гишүүд дундаас гаргасан гэдэг хэн бүхэнд ойлгомжтой болсон зүйл. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахад хоёр гишүүний ирц дутаж байхад түүний Засгийн газарт сайдаар ажиллаж буй Шадар сайд Н.Номтойбаяр, Цахим хөгжлийн сайд Ч.Номин нар ил цагаан бойкот хийх жишээний. Товчхондоо, Н.Учрал хичнээн эрээд УИХ, Засгийн газрын танхимаас дэмжлэг олж чадахгүй байна.


Дээр нь төрийн ордны гаднаас түүнийг шадарлах ёстой МАН-ын генсек Я.Содбаатар “Засгийн газрын эсрэг ажилласан гишүүдийг намаас хөөнө” гэж дур зоргоороо ярьсан нь гал дээр тос нэмж орхив. Я.Содбаатарын энэ мэдэгдэл 200 гаруй мянган гишүүнтэй, улс төрийн ууган хүчин гэх МАН дотор намын дарга Н.Учралыгаа хэрхэн хүндэлж буйн хэмжүүр болж өгсөн.


Aрга ядсан Ерөнхий сайд гудамжинд гаран, зах дэлгүүр хэсэж ард түмнээс “Би цалин, тэтгэвэр нэмэх гэж байна. Тойргийн гишүүдээ чуулгандаа суу гэж хэл” хэмээн хов зөөн, дэмжлэг гуйж яваа нь даанч хөөрхийлөлтэй. “МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөн” нэрээр хөдөө орон нутгаар хийж буй уулзалт цуглаан нь хүн бус хоосон суудлаар дүүрэх болсныг гайхах юмгүй.

Иймд Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралд өөрт нь итгэддэггүй Засгийн газар, УИХ-д олонхыг бүрдүүлж буй намын бүлгээ айлгах ганц гарц нь парламентын ээлжит бус сонгууль. Залуу хүний энэхүү зоримог санаачилгыг нь парламентын 2024 оны сонгуулиар төрийн ордны гадна үлдсэн маш олон улстөрч дэмжиж байгаа нь илт. Гэхдээ тэдний мөрөөдөл биелэхгүй. Хэрэв УИХ тарахтаа тулвал, Засгийн газрг шинээр эмхлэх нь МАН, АН хэн хэндээ ашигтай. Ардчилсан парламентын тогтолцоонд Засгийн газар огцрох нь байдаг л үзэгдэл гэдэг МАН-ын нэр бүхий лидерийн үг үүнийг гэрчилнэ. УИХ-ын чуулганыг хуралдуулахгүй байгаа түүний эсрэг олонхын ирц энэ үйл явцыг баталгаажуулж байна.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он