Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлэхээр төлөвлөж байна

2026/09/22
Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлж, Европ дахь Киевийн холбоотнууд руу чиглэсэн халдлагаа эрчимжүүлэхээр бэлтгэж байгаа тухай “The Telegraph” мэдээлжээ. Өрнөдийн тагнуулын албаныхны үзэж буйгаар, Оросын удирдагч энэ амралтын өдрүүдэд болсон сонгуулийн дараа олон мянган хүнийг цэрэгт татах боломжтой "нууц дайчилгаа"-ны бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Европын удирдагчид Кремлийн зүгээс Өрнөдийн эсрэг явуулж буй эрлийз дайн (hybrid war) улам ширүүсэж болзошгүйг анхааруулж байна. Хэрэв Путин цэргийн дайчилгаа зарлавал түүний зорилго нь Украины нэгэн адил Европ руу чиглэж болзошгүй бөгөөд ингэснээр тэрбээр НАТО-той хиллэдэг Оросын баруун хил дагуух шинэ баазуудад цэргээ байршуулах боломжтой болох юм. Баасан гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон улсынхаа чухал дэд бүтэц, батлан ​​хамгаалахын үйлдвэрүүдийг болзошгүй хорлон сүйтгэх ажиллагаанаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахыг албаныхандаа үүрэг болгожээ.

300 мянган цэргийг дайчилж болзошгүй
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өмнө нь ОХУ нэмэлтээр 300 мянган цэрэг дайчлахаар төлөвлөж байна гэж тагнуулын албаныхан нь үзэж буйг мэдэгдэж байсан. Барууны орнуудын тагнуулын албаныхан ОХУ-д 300 мянган шинэ цэргийг байлдааны талбар руу илгээхэд шаардлагатай техник хэрэгсэл байгаа эсэхэд эргэлзэж, олон нийтийг хамарсан томоохон хэмжээний дайчилгаа явуулах магадлал бага гэж үзэж байна.

Кремлийн албаныхны дунд ч мөн олон нийтийг хамарсан дайчилгаа зарлагдаж болзошгүй гэсэн болгоомжлол байгааг "Bloomberg" баасан гарагт мэдээлжээ.
ОХУ-аас Европт учрах аюул заналхийлэл нэмэгдэж буй талаар ярихдаа Ерөнхийлөгч Макрон "Сүүлийн долоо хоногуудад европчууд болон Франц улсын эсрэг чиглэсэн Оросын аюул заналхийлэл эрчимжлээ. Үүний зорилго нь биднийг айлган сүрдүүлж, Украиныг дэмжих бидний хүчин чармайлтыг таслан зогсоох явдал юм.

Гэвч үр дүн нь үүний яг эсрэгээр байх болно. Бид өнөөдөр болон маргаашийн аюулгүй байдал маань Украинд эрсдэлд орсныг мэдэж байгаа тул айгаагүй" гэжээ. Оросын Гадаад хэргийн яам Москва дахь Их Британийн төлөөлөгчийн газрын орлогч дарга Данае Долакияг дуудаж, дөрвөн жилийн өмнө Путиний довтолгооноос үүдэлтэй дайнд Их Британи Украиныг дэмжиж байгаа талаар гомдол гаргасан байна. Их Британи энэ сард энэ өвөл Украины агаарын довтолгооноос хамгаалах чадавхийг бэхжүүлэх, түүний дотор Патриот пуужингийн тусламжтайгаар 100 сая фунт стерлинг зарцуулахаа мэдэгдсэн.

Баасан гарагт Трамп мөн Өмнөд Каролинагийн талийгаач сенатор Линдси О. Грэмийн саначилсан 2026 оны Орос, Иранд хориг тавих тухай хуульд гарын үсэг зурсан.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он