Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Сайд асны охин С.Баясгаланд оноосон торгох ялыг хэвээр нь үлдээв

1 цаг 56 минут
Хуучин нэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан С.Баясгаланд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч тэрбээр өмгөөлөгчдийнхөө хамт давж заалдах гомдол гаргасан аж.
 
Өдгөө Монголын аялал жуулчлалын холбоо (МАЖХ)-ны ерөнхийлөгчөөр ажиллаж буй тэрбээр дээрх яаманд удирдах ажил хийж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Хурдан морины бооцоот уралдааны хуулийн төслийг боловсруулах гэрээ байгуулан бусдад давуу байдал олгон, улсын төсөвт хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Уг хуулийн төслийг 2013 онд тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан боловсруулж бэлэн болгосон ч УИХ-д өргөн бариагүй байсан гэдэг.

Уг төслийг нэр бүхий хүмүүст өгч, 2019 оны арванхоёрдугаар сард хуулийн төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэгч “Атаршим трейд” гэх компанийнхантай гэрээ байгуулан гарын үсэг зурсан аж. Улмаар хуулийн төсөл эцэслэн боловсруулах ажлын санхүүжилтэд 10 сая төгрөг дээрх аж ахуйн нэгжид олгосон. Гэвч тухайн ажлыг хийгээгүй байхад бүрэн гүйцэд боловсруулж дууссан хэмээн баримт, материал бүрдүүлж улсын төсвийн 10 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон байдаг.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн тавдугаар сард С.Баясгаланд холбогдох хэргийг хэлэлцээд нийтийн албанд томилогдох эрхийг нь гурван жил хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ. Тэрбээр УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан Ц.Цогзолмаа, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Саранжав нарын охин юм

Холбоотой мэдээ

Засгийн газрын гишүүнийг огцруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв
Аль улс гэр бүлийг дэмжихэд хамгийн их хөрөнгө зарцуулдаг вэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Аль улс гэр бүлийг дэмжихэд хамгийн их хөрөнгө зарцуулдаг вэ
ХЭҮК-ын ажлын хэсэг Төв, Архангай аймагт ажиллаж байна
“Ozempic”, “Wegovy”, “Mounjaro”, “Zepbound” зэрэг эм болон тариа нь хараанд нөлөөлдөг гэх үндэслэлээр үйлдвэрлэгчийг шүүхэд өгчээ
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
“Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түлхүүр – Сумын эрүүл мэндийн төв” үндэсний чуулган болж байна
Жүжигчин Пак Шин Хе, Че Тэ Жүн нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Судалгаа: Сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй насанд хүрэгчид нас барах магадлал үе тэнгийнхнээсээ өндөр байдаг
Сайд асны охин С.Баясгаланд оноосон торгох ялыг хэвээр нь үлдээв
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Монголын ширээний теннисний охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы хэргийг шүүхэд шилжүүлжээ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Засгийн газрын гишүүнийг огцруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он