Сэтгэгдэл 0

БНСУ-ын жүжигчин Пак Шин Хегийн харьяалагддаг “SALT Entertainment” агентлагаас “Пак Шин Хе охинтой болсон талаар мэдээлжээ.
Ээж, хүүхдийн биеийн байдал одоогоор сайн байгаа аж. Пак Шин Хе, Че Тэ Жүн нар 2017 оноос хойш харилцаатай байсан 2022 оны нэгдүгээр сард гэрлэж, мөн оны тавдугаар сард анхны хүүхэд болох хүүгээ өлгийдөн авсан юм. Пак Шин Хе хамгийн сүүлд tvN-ийн “Undercover Miss Hong” олон ангит кинонд тоглосон бөгөөд тус кино өнгөрсөн гуравдугаар сард үзэгчдэд хүрсэн. Харин Че Тэ Жүн KBS2 сувгийн “Iron Family” олон ангит кинонд тоглосон бөгөөд тус кино өнгөрсөн оны нэгдүгээр сард дэлгэцнээ гарч дуусжээ.
Тэд хоёул “Chung Ang” их сургуулийн театр урлагийн тэнхимд суралцсан бөгөөд кино урлагийн салбарт хүчин зүтгэж буй ижил сургуулийн төгсөгчид гэдэг утгаараа анх найзууд болцгоосон гэдэг. Түүнчлэн тэд хоёулаа жүжигчний карьераа бага наснаасаа эхлүүлсэн бөгөөд Пак Шин Хегийн хувьд 13 насандаа “Stairway to Heaven” (2003), Че Тэ Жүүний тухайд 10 настайдаа “Piano” (2001) цувралд дүр бүтээжээ.
Тэдний гол дүр бүтээсэн алдартай цувралуудаас дурдахад “You Are Beautiful” (2009), “The Heirs” (2013), “Doctors” (2016), “Missing 9” (2017), “Suspicious Partner” (2017) зэрэг бүтээлийг нэрлэж болох юм. Тэд 2012 онд үзэгчдийн хүртээл болж байсан “The King of Drama” инээдмийн цувралд зочин дүрээр оролцож, дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тогложээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.