Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Аль улс гэр бүлийг дэмжихэд хамгийн их хөрөнгө зарцуулдаг вэ

2026/09/23
Гэр бүлийн тэтгэмж нь ядууралтай тэмцэх, нийгмийн оролцоог дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр нь өрхүүдийг дэмжихэд тусалдаг бөгөөд ялангуяа хүүхдийг  ядуурлаас урьдчилан сэргийлэхэд нэн чухал ач холбогдолтой байдаг нь тогтоогдсон байна. Европ даяар нийгмийн хамгааллын тогтолцоо болон гэр бүлд олгох тэтгэмжүүд харилцан адилгүй байдаг.

2022 онд Европын Холбооны улсууд гэр бүлийн тэтгэмжид нэг хүнд дунджаар 830 евро зарцуулжээ. Энэ нь 2012 онд зарцуулж байсан 566 евротой харьцуулахад 47 хувиар өссөн үзүүлэлт юм.

Европын улс орнуудын дунд эдгээр тэтгэмж хэрхэн ялгаатай байна вэ. Аль улс гэр бүлийг дэмжихэд хамгийн их хөрөнгө зарцуулдаг вэ

“Eurostat”-ын мэдээллээр, 2022 онд Европын Холбооны (ЕХ) улсуудад нэг хүнд ногдох гэр бүлийн тэтгэмжийн зардал Болгар улсад 211 евро, Люксембургт 3,789 евро байв. ЕХ-нд элсэхээр нэр дэвшигч болон Европын Чөлөөт Худалдааны Холбооны (EFTA) орнуудыг тооцвол Албани улс нэг хүнд ногдох тэтгэмжийн хэмжээгээр (ердөө 48 евро) хамгийн доод түвшинд байсан бол түүний араас Турк (57 евро), Босни ба Херцеговина (59 евро) улсууд удаалжээ. Гэр бүлийн тэтгэмжийн хувьд Баруун-Хойд болон Өмнөд-Зүүн бүсийн ялгаа ерөнхийдөө нэг хүнд ногдох гэр бүлийн тэтгэмжийн хэмжээ Хойд болон Баруун Европын орнуудад хамгийн өндөр, харин Өмнөд болон Зүүн Европын орнуудад хамгийн бага байна. Люксембургийн дараагаар Скандинавын орнууд жагсаалтыг тэргүүлж байна.  Норвеги (2,277 евро), Дани (1,878 евро), Исланд (1,874 евро), Швед (1,449 евро), Финланд (1,440 евро). Брайтоны их сургуулийн доктор Анн Дагер “Euronews Business”-т өгсөн ярилцлагадаа "Скандинавын орнууд болон Франц улс гэр бүлийн тэтгэмжид хамгийн их зардал гаргадаг орнуудын тоонд багтсаар байна. Гэхдээ тэдний арга барил нь хүүхэд асрах үйлчилгээ зэрэг биет үйлчилгээнд илүү төвлөрдөг бөгөөд эдгээр нь нэг хүнд ногдох бэлэн мөнгөн тэтгэмжийн үзүүлэлтэд бүрэн тусгагддаггүй" гэжээ. Герман (1,616 евро), Швейцар (1,375 евро), Австри (1,340 евро), Ирланд (1,026 евро) улсууд мөн нэг хүнд 1,000 еврогоос дээш зардал гаргадаг байна. Бельги (976 евро) болон Франц (867 евро) улсууд ЕХ-ны дундаж үзүүлэлтээс дээгүүр байр эзэлж байгаа хэдий ч 1,000 еврогийн босгонд хүрээгүй байна. Нидерланд улс нэг хүнд ногдох гэр бүлийн тэтгэмжид 670 евро олгосон нь ЕХ-ны дунджаас 160 еврогээр бага үзүүлэлт юм. ЕХ-ны эдийн засгийн "Их дөрөв"-т багтдаг Итали (524 евро) болон Испани (427 евро) улсууд ч мөн энэ дунджаас доогуур түвшинд байв. ЕХ-нд элсэхээр нэр дэвшиж буй орнууд гэр бүлийн тэтгэмжийн хамгийн бага түвшнийг санал болгодог. Албани, Турк, Босни ба Херцеговина улсууд хамгийн доод гурван байрт бичигддэг бол тэдний араас Черногор (131 евро) болон Серби (117 евро) улсууд орж байна. Люблянагийн их сургуулийн профессор Грега Стрбан улс орнуудыг харьцуулахдаа болгоомжтой хандах хэрэгтэйг онцолж, "Гол асуудал бол улс орон бүр бүх төрлийн тэтгэмжийг ижил аргаар ангилдаг эсэхэд оршино" гэжээ.


Сүүлийн 10 жилийн хугацаанд гэр бүлийн тэтгэмж хэрхэн өөрчлөгдсөн бэ

Судалгаанд хамрагдсан 32 улсаас ердөө хоёр улсад л нэг хүнд ногдох гэр бүлийн тэтгэмжийн хэмжээ еврогийн ханшаар буурсан бол бусад улсад өсөлтийн түвшин харилцан адилгүй байв. Европын Холбооны хэмжээнд уг үзүүлэлтийн дундаж дүн 2012 онд 566 евро байснаа 2022 онд 830 евро болж өссөн байна.

Энэ нь 47 хувийн буюу 264 еврогийн өсөлт юм. Норвеги улсад уг тэтгэмж таван хувиар (буюу 130 еврогоор), Кипр улсад 18 хувиар (буюу 62 еврогоор) тус тус буурчээ. Энэхүү өөрчлөлтийн зарим хэсэг нь валютын ханшийн хэлбэлзлээс шалтгаалсан байж болзошгүй юм. Хувиар илэрхийлбэл, Польш улсад урьд өмнө байгаагүй их буюу 320 хувийн өсөлт ажиглагдсан бол түүний дараа Латви (245%), Румын (227%), Литва (198%) улсууд орсон байна. Мөн Эстони (125%), Серби (115%), Болгар (112%), Исланд (110%), Хорват (110%) улсуудад нэг хүнд ногдох гэр бүлийн тэтгэмжийн хэмжээ хоёр дахин буюу түүнээс дээш хувиар нэмэгджээ.

Харин Люксембург, Австри, Финланд, Унгар, Франц, Швед, Дани, Ирланд улсуудад өсөлтийн түвшин 30 хувиас доош байв. Унгар улсаас бусад эдгээр улс нь тэтгэмжийн өндөр түвшинг аль хэдийн олгодог байсан онцлогтой. Еврогийн ханшаар авч үзвэл хамгийн их өсөлт Исланд (980 евро), Люксембург (819 евро), Герман (558 евро) улсуудад бүртгэгдсэн байна.
 

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он