Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

“М Си Эс”-ийн дэмжлэгтэй хятадууд Монголын говийг цахилгаанаар хангана

2026/09/24
Эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан Говийн бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангах сонгон шалгаруулалтад “М Си Эс Интернейшнл” тэргүүтэй хятад компаниудын түншлэл шалгарав. Энэ удаагийн аукцион /өрсөлдөөнт сонгон шалгаруулалт/-д “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” ХХК болон “М Си Эс Интернейшнл”, түүний охин компани болох “Нет зеро тек” нарын түншлэл шалгарсан байна. Нийт 10 компани үнийн саналаа өгч, тендерт орох хүсэлтээ илэрхийлсэн ч хоёрыг нь аукционд оруулсан гэдгийг Эрчим хүчний яамнаас мэдээлжээ. Яамнаас мөн Оюутолгой эрчим хүчний жилийн хэрэглээний 70 хувь буюу 100 сая ам.долларыг дотооддоо үлдээнэ гэж сурталчилсан.
 
“Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” ХХК Монгол Улсын Говийн бүсийг эрчим хүчээр хангана
Гэтэл эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд төдийгүй уул уурхайн салбарынхан Говийн бүсийг бүхэлд нь Өвөрмонголд үйл ажиллагаа явуулж буй нүүрсний цахилгаан станцаас эрчим хүчээр хангах төсөл гэдгийг шүүмжилж байгаа. Улмаар “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” ХХК түншлэгч “М Си Эс Интернейшнл”, “Нет зеро тек” нарын эрчим хүчний сүлжээгээр дамжуулан Монгол Улсын Говийн буюу Өмнөговь, Дорноговь аймгуудын хэрэглэгчид, бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг цахилгаанаар хангах суурь тавигдлаа хэмээн шүүмжлэх болсон. Ялангуяа УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, М.Нарантуяа-Нара нарын мэдээлэлд ойр төрийн өндөр албан тушаалтнууд энэ талаар шүгэл үлээж, “М Си Эс” компани Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй ХҮН намынхнаар дамжуулан захиалсан тендерээ авах гэж байна. Энэхүү сүлжээ алсдаа Тавантолгой нүүрсний ордыг түшиглэн байгуулах том чадлын цахилгаан станцын төслийг бүр мөсөн зогсоход хүргэнэ хэмээн анхааруулж байсан юм. 
 
Ингээд  “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” ХХК болон “М Си Эс Интернейшнл”, түүний охин компани болох “Нет зеро тек” нарын шалгарсан Говийн бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангах сонгон шалгаруулалтыг тойрсон байр суурийг хүргэе.
 
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Анхнаасаа хятадууд орж ирж ялах нь ойлгомжтой байсан
-Оюутолгой төслийг 99.5 хувийн найдвартай цахилгаанаар хангана гэхээр хятадууд орж ирж ялах нь эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хэн ч харсан ойлгомжтой байсан. Энэ нь дан ганц Оюутолгойгоор хязгаарлагдахгүй Говийн бүсийн уул уурхайн төслүүдийг хятадаас эрчим хүч импортоор авч хангах суурь тавигдаж байна. Импортын эрчим хүч орж ирснээр Тавантолгойн цахилгаан станцын төслийн ач холбогдол буурч байгаа юм. 
 
Шадар сайд Т.Доржханд:  “Оюутолгой” компани сэргээгдэх эрчим хүч сайн гэдэг
-“Оюутолгой” компанийн зүгээс нүүрсээр цахилгаан үйлдвэрлээд хангах гэхээс илүүтэй сэргээгдэх эрчим хүчээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд гаргавал манай компанийн гадагшаа гаргах нэр хүнд, үнэ цэн эерэг үр дүнд хүрнэ гэдэг.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Солонгоо: “М Си Эс” Оюутолгойд эрчим хүч нийлүүлэх төслийг авах гээд хэдэн жил л лобби хийлээ
-Сэргээгдэх эрчим хүчний ямар ч том төсөл хэрэгжүүлээд Оюутолгой компани хятадаас эрчим хүч худалдаж авахаа зогсоохгүй. “Дотооддоо үлдээнэ” гэж буй нь худал. Энэ төслийн “захиалагч” нь тодорхой. “М Си Эс” Оюутолгойд эрчим хүч нийлүүлэх төслийг авах гээд хэдэн жил л лобби хийлээ. Эцэст нь санасандаа хүрч буй бололтой. Яагаад ингэж улайрч байна вэ. Учир нь маш ашигтай төсөл юм. Жич, Өмнөговь аймагт эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхийг эсэргүүцээгүй. Харин шударга өрсөлдөөнгүй, лобби хийж, улс төрд зүй бусаар нөлөөлж маш зардал ихтэй төсөл “шахаж” буйд эгдүүцэж байна. Хамгийн гол нь манай улсад ашиггүй шийдэл юм. Төрийн шийдвэр гаргах процесс нийтийн эрх ашгийн төлөө биш харин нэг компанийн явуулгаар, бизнесийн явцуу эрх ашигт үйлчилдэг болжээ. “Рио тинто” энэ төслөөр дамжуулж манай улс төрд зүй бусаар нөлөөлж байхыг үгүйсгэхгүй. Ээлжит “авилгаа” өгч буй хэлбэр үү.
 
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: 2030 оноос эхлэн “Оюутолгой”-г Монгол Улс өөрийн эрчим хүчээр хангах ёстой
-Говьд цахилгаан станц шинээр барих гэж байгаа. Ялангуяа 2030 оноос эхлэн “Оюутолгой”-г Монгол Улс өөрийн эрчим хүчээр хангах ёстой. Үүний тулд өнөөдөр сонгон шалгаруулалт зарлаад, станцаа барьж эхлэх ёстой. Тэгэхгүй бол манай улс 100 хувь урд хөршөөс эрчим хүчээр хараат үлдэнэ. Оюутолгой, Говьд 1.7 сая кВт.цаг цахилгаан хэрэгтэй байгаа юм.н Энэ хэрэгцээг яаж хангах нь тендерт оролцож буй инженерийн шийдэл юм. “Оюутолгой” ХХК жилд Хятадаас авдаг цахилгааны төлбөрт 140 сая орчим ам.доллар төлдөг. Энэ мөнгийг бид алдаж байна.
 
Дашрамд дурдахад, “Нет зеро тек” энэхүү тендерт шалгарч бэлтгэл ажлаа хангаж, 2023 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 102 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 20 мянган га газрыг эзэмшээд байсан юм.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он