Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ИБУИНХУ-ын элчин сайд Эдвин Самуэлтэй санал солилцлоо

2026/09/24
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаан Улсын Элчин сайд Эдвин Самуэлтэй уулзаж, геологи, уул уурхай, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд АҮЭБ-ын Сайд Г.Дамдинням Элчин сайд Эдвин Самуэлыг “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд оролцсонд талархал илэрхийлж, ИБУИНХУ-ын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, Монгол улсын эрдэс баялгийн салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд идэвхитэй ажиллаж байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэлээ. 
Үргэлжлүүлэн Монгол Улс геологийн суурь судалгааг эрчимжүүлж, судлагдаагүй талбайг олон улсын хөрөнгө оруулалт, хайгуулын үйл ажиллагаанд нээх бодлого хэрэгжүүлж байгааг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням танилцуулж, Монгол Улс гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж ирснийг цохон тэмдэглэсэн юм.  Мөн уул уурхайн салбарын эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
ИБУИНХУ-ын Элчин Сайд ноён Эдвин Самуэл геологи, чухал ашигт малтмалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, UK Export Finance (UKEF)-ийн дэмжлэгийг уул уурхай, эрчим хүч, тээврийн төслүүдэд чиглүүлэх боломжийг судлахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 

Мөн Оюу толгой төслийн туршлага болон цаашдын хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцож, альваа асуудлыг бизнесийн зарчмаар, ажил хэрэгч, яриа хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэж байгааг талууд онцолж, цаашид геологи хайгуул, ашиглалтаас боловсруулалт хүртэлх бүхий л шатанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд нээлттэй гэдгийг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням онцоллоо. 
Уулзалтын төгсгөлд Элчин сайд ноён Эдвин Самуэл АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямыг ИБУИНХУ-д айлчлахыг урьж, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтын боломжийн талаар үргэлжлүүлэн ярилцах саналыг дэвшүүллээ.

Холбоотой мэдээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он