Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ: Ж.Оджаргал, Т.Доржханд нар ядарсан монголчуудыг ингэж шулж байх ямар хэрэгтэй юм бэ

2026/09/25
Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ өчигдөр /2026.09.24/ Эрчим хүчний яамнаас зохион байгуулсан Говийн бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангах тендер, шалгаруулалтын үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Хуультай улсад бол Б.Найдалаа шорон шүү. Эрчим хүчний яам өнөөдөр /2026.09.24/ хэлбэр төдий аукцион зарлаж, сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч шалгаруулав. Шалгаруулах юу байхав ялагч нь анхнаасаа тодорхой. Нөгөө л MCS.

Сэргээгдэхийг хямдруулж нэг квт 7.9 цент болж хямдарлаа гэж сурталдаж байна. Гэтэл хураагуургүй системээр уул уурхай байтугай оройн хоол хийх баталгаа байхгүйг жижиг системтэй хэрэглэгчид бүгд мэднэ. Ингээд яваандаа хураагуур нэмэх хэлбэрдэлт аукцион зарлаж таарна. Баримжаагаар багадаа 12 цент болж нэмэгдэнэ. Операцын зардал нүүрсний эх үүсвэрээс дор хаяж 3-4 дахин үнэтэй болно. Ж.Оджаргал, Т.Доржханд нар Монголыг, ядарсан монголчуудыг ингэж шулж байх ямар хэрэгтэй юм бэ. АТГ нь ажлаа хийдэг оронд бол Б.Найдалаа шорон. Энэ бол илтэд сонгуулийн мөнгөнд хариу барих шинжтэй клиентелизм байна.


Ялангуяа Ж.Оджаргалыг үнэхээр гайхах юм. Монголын баялгаас хэн хүнээс илүү их хүртэж, нүүрсний үнэ ийм өндөр үед хэдэн зуун сая долларын орлого олж байгаа хүн. Хятадууд манай хямд нүүрсээр үйлдвэрлэл эрхэлж ядуурлаас гарчихлаа. Ард түмнээ ажилтай байлгаж юу эсийг үйлдвэрлэж байна. Гэтэл энэ хүн улсын баялгаас олсон мөнгөө технологийн хөгжилд хийж улс орноо өөд нь татдаггүй юм гэхэд нэмээд нийтийн дэд бүтцээс сааж урагшаа урсгах гэж шүлэнгэтэх юм. Бирд юм уу. Урд данжаадуудын барьцаанд байдаг юм уу. Энэ байдлаараа улсыг урагшаа хөтлөөд дагаар орууллаа. Тэрний оронд өөрөө хоёр чихээ тушаавал нэр цэвэрсэн.


Хөөрхий монголчууд энэ үнэтэй схемийг сайн ойлгохгүй байх шиг байна. Оюу толгой хямд эх үүсвэрээс цахилгаан хэрэглэх тусам зардал хэмнэгдэж, нийт монголчуудад хүртэх ашиг өндөр болно. Цахилгаан үнэтэй байх тусам зардлаас цалинждаг менежерүүдийнх нь бонус нэмэгдэж, MCS-ийн орлого ч нэмэгдэж, манай улсын нийтийн ашиг хасагдана. Энэ бол Оюу толгойг тойрсон С.Баярцогт нарын анхлан зангидсан ханган нийлүүлэх явцуу сүлжээний үндсэн загвар юм. Энэ бол алт, зэс түүхэн дээд үнэ дээрээ буй энэ үед энэ оны эхний сарын байдлаар 5.5 тэрбум долларын орлого олчихсон уурхайгаас монголчууд бид олигтой юм олж долоож үзээгүй сууж байгаа үндсэн шалтгаан юм.

Энэ явцуу баянбүрдэд, улсын доторх улсад багтчихсан Артгаа тэргүүтэй хүмүүс аймар тархи угааж байна. Манай улс мандан бадарна гэнээ. Өөрсдийнх нь дэд улс Монголыг шулж, мандан бадрах тусам тийм төөрөгдөлд орж болох юм. Эрчим хүчний салбарынхан маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэж, өөрсдөө гүйцэтгэл авахын тулд амаа хамхиж байна. Н.Учралын кабинет ХҮН-ий гараар могой барьж дэндүү коррупт юм хийж байна. Ард түмний шударга ёсны эрэлтэд салаавч өгч байна. Манай ард түмэн хожуу ч гэсэн учрыг ухаж хужрыг тунгааж эргүүлээд салаавч байтугайг өгдөг шүү гэж энэ хүмүүст хэлэх байна" гэжээ. 

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 2
  • Баялагын хулгайч

    Баялагын хулгайчид. Өөрснийгөө бас бизнесмэн гээд *аацан. Unitel нь хүртэл ширний шулаач

    [ 203.91.115.56 ]
    2026/09/29
  • Оюунбилэг

    ОДЖАРГАЛЫГ МОНГОЛЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ 3 ЦУВРАЛ НОМОО ИВЭЭН ТНТГЭЭЧ ГЭЖ ХШСЭЛТ ӨНСӨН Ч 60 САЧ ТӨГРӨГИЙГ МОНГОЛЧЖЖДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ ГЭСЭН ХАРИУ ӨГСӨН. МОНГОЛЧУУД ХОРТ ХАВДРЫН НАС БАРАЛТААР ДЭЛХИЙД 1-Р БАЙРАНД ТАСАРХАЙ ХОЛ ДҮНТЭЙ ТЭРГҮҮЛЖ БАЙХАД ТҮҮНЭЭС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХБӨ- ӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЫЛЭХ ТУРАЙ БИЧСЭН НОМЫГ МИНЬ ИВЭЭН ТЭТГЭСЭНГҮЙ. ИОНГОЛЧУЖДЫН ЭРҮҮЛ МЭНД ТЭР ХЗНД ХАМААТАЙ БИШ МОНГОЛЧУУДЫГ ЯДУУРУУЛЖ, ӨВЧИНД НЬ БАРИУЛЖ ӨӨРӨӨ БАЯЖИЖ ЯААХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ?

    [ 64.119.17.32 ]
    2026/09/25

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он