Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Говийг бүсийг Хятадын эрчим хүчний системд холбох тендерт ялсан “М Си Эс интернэйшнл”-ийн авлигын түүх

2026/09/25
Олон нийтийн сүлжээнд сонгуулиар Монголын улс төрийн намууд болон хувь улстөрчдөд хамгийн өндөр дүнтэй санхүүжилтийг хандив нэрээр халхавчлан өгч, хариуд нь эдийн засгийн ашиг сонирхлоо төрийн дэмжлэгтэй гүйцэлдүүлсэн ээлжит тендерийн талаар шуугьж эхэлсэн. Энэ шүүмжлэл Говийн бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангах тус зөвшөөрлийг авах сонгон шалгаруулалтад 10 компани оролцох санал гаргажээ. Гэвч Эрчим хүчний яамнаас  2 нь өрсөлдөөнд оруулж, “М Си Эс интернэйшнл”, түүний охин компани “Нет зеро тек”, “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” ХХК түншлэл шалгарсантай холбоотой.

Учир нь Монголын хамгийн нөлөө бүхий компани “М Си Эс групп” 2024 оны парламентын сонгуулиар эрх баригч МАН-д 1.1 тэрбум, Ерөнхий сайд Н.Учралд 270 сая, энэ удаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан гэх Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нарын толгойлж буй ХҮН нам 1 тэрбум төгрөгийн хандив авсан байдаг. Үүнээс гадна Б.Найдалаа улс төрд орохоосоо өмнө нь “М Си Эс групп” болон түүний охин компанид удирдах албан тушаал хашиж байсан түүхтэй. Иймээс Засгийн газрын дэмжлэгтэй Эрчим хүчний яамнаас явуулсан “Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих” сонгон шалгаруулалт анхнаасаа “М Си Эс групп” ялах нь тодорхой байсан гэдгийг салбарынхан мэргэжилтнүүд бүгд хэлж байгаа. Мөн нэр бүхий төрийн өндөр албан тушаалтнууд “М Си Эс интернэйшнл” том чадлын нар, салхины станцын дэмжүүлэх лоббиг олон жилийн турш хийсээр ирсэн гэдгийг гэрчилж буй.


Төслийн хувьд 270МВт сэргээгдэх эрчим хүчний систем нийт хөрөнгө оруулалт 400 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалттай. “М Си Эс интернэйшнл” салбартаа туршлагатай компани учраас Оюутолгойн уурхайн эрчим хүчийг 99.5 хувийн найдвартай хангана гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүү танилцуулжээ.
 
Авлигын хэргээр ял авсан Б.Насантогтох ба “М Си Эс интернэйшнл”-ийн ээлжит авлигын түүх
 
Тэгвэл “М Си Эс интернэйшнл”-ийн эрчим хүчний салбар дахь түүх авлигын хэргүүдтэй удаа дараа холбогдож байжээ. Жишээ татахад, Эрчим хүчний яамны удирдлагаар ажиллаж байхдаа үйлдсэн хэрэгтээ 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Б.Насантогтох албан тушаалаа урвуулан ашиглаж, “М Си Эс интернэйшнл” ХХК-д үйлчилсэн гэдгийг АТГ, прокурор тэргүүтэй хуулийн байгууллагууд танилцуулсан. .  
Тус компани өөрийн албан ёсны цахим хуудастаа, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд үйл ажиллагаа явуулж буй Баянхөндий алтны ордыг ашиглагч “Эрдэнэ монгол” ХХК-тай “Цахилгаан эрчим хүч нийлүүлэх” гэрээний хүрээнд шугам, дэд станц зэргийг 2023-2025 онд өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан гэдгийг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, АТГ-ын мэдээнд дурдсан Баянхонгор аймгийн Шинэжинст суман дахь баяжуулах үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хангамжийн дэд бүтэц, найдвартай ажиллагааг “М Си Эс интернэйшнл” ХХК өнөөг хүртэл хариуцдаг гэсэн үг.
 
Б.Насантогтох 2023 оны арваннэгдүгээр сарын 16-нд энэхүү ордыг түшиглэн байгуулсан баяжуулах үйлдвэрийн цахилгаан эрчим хүчээр хангах  зураг төсөл, эх үүсвэр авах байгууллагын зөвшөөрөл байхгүй зэрэг тодорхой шалгуур хангаагүй байхад зөвшөөрөл гаргаж өгсөн. Ийнхүү Техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн даргын албан тушаалаа ашигласан зүтгэлийнхээ хариуд эхнэрийнхээ “Эн Ар Жи хөгжил” компаниар 5.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий Нарийнсухайт боомт-Баянхөндий чиглэлийн 220 км, 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын аянгын болон ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утсыг “М Си Эс интернэйшнл” ХХК-д нийлүүлжээ. Нарийнсухайт-Баянхөндий цахилгааны шугам нь Өвөрмонголын Алшаа аймгаас эрчим хүч импортоор авч, нийлүүлдэг. 
 
Хамгийн гол нь, Б.Насантогтох хэргийн мөрдлөгийн үеэр авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэнээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, прокурортой ял тохиролцсон. Шүүх хурал дээр үүнийгээ баталгаажуулсан юм.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он