Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Н.Учралын 3.5 тэрбумын асуудал Л.Энх-Амгаланг огцруулснаар намжина

2026/09/25
Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их засаг кинг” сургуульд төсвийн тодотголоор 3.5 тэрбум төгрөг олгохыг завдсан асуудал Боловсролын сайд Л.Энх-Амгаланг огцруулсанаар намжих төлөвтэй байна. Хэрэв энэхүү илт эрх ашгийн зөрчилтэй асуудал өндрөө авсан бол Засгийн газар ч огцрох эрсдэл байлаа. Харин Л.Энх-Амгалан Ерөнхий сайдынхаа бүх галыг өөр дээрээ авсан юм. Асуудлыг ил тод болгосон УИХ-ын эмэгтэй гишүүдийг “Түгжил” хэмээн цоллож, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс эхлээд экс дарга Л.Гантөмөр нарын сургууль ч улсаас мөнгө авдаг хэмээн зарлаж орхисон. Энэ бүхэн нь 3.5 тэрбумын асуудлыг мартагнуулж, эх захгүй хэрүүлийг эхлүүлсэн гэхэд болно.
Ийнхүү нам дотроо ч, намынхаа гадна ч Л.Энх-Амгалан адлагдаж эхлэв. Тэд нэгдсэн хүчээр түүнийг Боловсролын сайдаас огцруулах асуудлыг хөндөж эхэлсэн юм. Мэдээж, тэд Ерөнхий сайдад халдаж зүрхлэхгүй. Б.Хурцын хэлснээр АН-ын дарга О.Цогтгэрэл МАН-ын эрх баригчдаас олон арван тендер авч баяжсан. Тийм ч учраас Засгийн газрыг огцруулах нь битгий хэл “Өөртөө итгэж байна уу” гэсэн сулхан шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд тавьсаар замхарч байна. Ардын намынхан дотооддоо тэмцэлдэж Засгийн газраа унагахад хүч нь багадаж буй.

Тийм болохоор намын даргынхаа уурыг хүргэхгүйгээр гэхдээ бас өөрсдийгөө байгаа гэдгийг мэдрүүлснээр асуудлыг дуусгахыг хүсжээ. Өнөөдөр МАН-ын 30-ийн бүлгийг тэргүүлж буй УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан “Л.Энх-Амгалан сайдыг улс төрийн соёл гаргаад огцрох ёстой гэдэг шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл огцрохгүй байгаа учраас бид цаашид энэ асуудлыг Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэнэ” гэв. Хамгийн гол нь УИХ-ын гишүүн бүрийн эрх ашиг шингэчихсэн Улсын төсвийн хэлэлцүүлгээ хийхийг бүгд хүсэж байгаа.

Бүр ч шог явдлууд давхар давхар болж буй бололтой. МАН-аас хавар хийсэн дотоод судалгаагаар Л.Энх-Амгалан их өндөр рейтингтэй гарч таарсан гэдэг. Тиймээс ч хойтон жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй намын найзууд нь бүдрэх болгонд нь өшиглөхөөр пиарчиддаа үүрэг өгсөн гэдэг. Түүнчлэн Ерөнхий сайдын өрөөнд Хөвсгөлийг төлөөлдөг хоёр УИХ-ын гишүүн орж Л.Энх-Амгалан огцруулбал дэмжинэ гэж гэсэн яриа ч гарсан. Тал талаасаа ямар ч байсан нэгийгээ намнаж авахаар шийджээ.

Энэ бүхний эцэст “хонь бүрэн чоно цатгалан” боловч Засгийн газрынхаа танхимыг авч үлдэх гэж Ерөнхий сайдын өмнүүр гүйж нүүрээ түлсэн Л.Энх-Амгалангаар туг тахих гэж буй нь зөвхөн Л.Энх-Амгаланд л эмгэнэлтэй юм даа.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он