Сэтгэгдэл 0
“Эрдэнэт үйлдвэр” зөвхөн “М Си Эс”-ийн оруулж ирдэг даамсаг худалдаж авах тендер зарлажээ

“Эрдэнэт үйлдвэр”-ээс 2026 оны есдүгээр сарын 7-нд 329 сая 871 мянга 405 төгрөгийн үнэ бүхий “Ахуйн бараа худалдан авах” нээлттэй тендер буюу сонгон шалгаруулалт зарлажээ.
Гэвч “Эрдэнэт үйлдвэр”-ээс зарласан энэхүү худалдан авах ажиллагаа нь тендерийн тухай хуулийн заалтуудтай зөрчилдөж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 12 дугаар зүйлийн 4-т “Техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа, үйлчилгээний худалдааны нэр, патент, түүнийг эзэмшигч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, эсхүл үйлдвэрлэлийн арга, гарал үүслийг тухайлан заахыг хориглоно” хэмээн заасныг зөрчиж байгаа.
Энэ нь “Naturella ultra night” брэндийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл худалдан авах “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Ахуйн бараа худалдан авах” тендерийн техникийн тодорхойлолтын нэмэлт шаардлага болон “Анунгоо” ХХК-ийн цахим хуудаст бүтээгдэхүүний сурталчилгаатай ижил утгатай байгаагаас харагдана.


Уг тендерийн нийлүүлэх барааны жагсаалтад эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл /даамсаг/ багтсан. Энэ бараанд тавигдах шаардлага буюу техникийн тодорхойлолтод зөвхөн “Naturella ultra night” брэндийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл худалдан авахаар тусгажээ. Энэхүү “Naturella ultra night” брэндийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг зөвхөн “Анунгоо” компани албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад оруулж ирж, борлуулах эрхийг эзэмшдэг. “Анунгоо” нь “М Си Эс групп”-ийн эзэн Ж.Оджаргалын мэдлийнх гэдийг монголчууд хэдийнэ мэднэ.
Гэвч “Эрдэнэт үйлдвэр”-ээс зарласан энэхүү худалдан авах ажиллагаа нь тендерийн тухай хуулийн заалтуудтай зөрчилдөж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 12 дугаар зүйлийн 4-т “Техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа, үйлчилгээний худалдааны нэр, патент, түүнийг эзэмшигч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, эсхүл үйлдвэрлэлийн арга, гарал үүслийг тухайлан заахыг хориглоно” хэмээн заасныг зөрчиж байгаа.
Энэ нь “Naturella ultra night” брэндийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл худалдан авах “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Ахуйн бараа худалдан авах” тендерийн техникийн тодорхойлолтын нэмэлт шаардлага болон “Анунгоо” ХХК-ийн цахим хуудаст бүтээгдэхүүний сурталчилгаатай ижил утгатай байгаагаас харагдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.