Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов

2026/09/28

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, Б.Жаргалан, О.Батнайрамдал нар өнөөдөр /2026.09.28/ Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн газрын дэд захирал, Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик, Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч Маршал Миллс нарыг хүлээн авч уулзлаа.

2026-09-28 13.30.20.jpg

Уулзалтад тус Байнгын хорооны гишүүд, УИХ-д суудал бүхий нам, эвслийн төлөөлөл оролцож, макро эдийн засгийн нөхцөл өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ болон төсвийн хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлж, санал солилцов.

2026-09-28 13.29.55.jpg

Байнгын хорооны дарга, гишүүд Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй хагас жилийн өмнө уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, сорилтуудын талаар санал солилцож байсан. Өдгөө тэдгээр нөхцөл байдал, сорилт үргэлжилсэн хэвээр байгаа ч Эдийн засгийн байнгын хорооноос төрийн өмчийн ил тод байдал, засаглалын чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг батлуулсан талаар уулзалтын үеэр танилцууллаа. Түүнчлэн  Орон сууцжуулалтын төрөлжсөн банк байгуулах, Төв банкны тухай, Үнэт цаасны тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлэв.  

2026-09-28 13.30.12.jpg

Олон улсын валютын сангийн зүгээс дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдлаас улбаатай эдийн засгийн нөхцөл байдалд Монгол Улс бэлэн байж, урьд өмнө байгаагүй хэмжээнд валютын нөөц бүрдүүлсэн, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хэвийн түвшинд хадгалагдаж байгааг дурдлаа.

2026-09-28 13.31.49.jpg2026-09-28 13.30.35.jpg2026-09-28 13.30.41.jpg2026-09-28 13.31.37.jpg

Мөн цаашид инфляцын өсөлтийн дарамт нэмэгдэх тохиолдолд Монголбанк мөнгөний бодлогыг чангаруулж, бодлогын хүүг нэмэгдүүлэх шаардлага үүсэж болзошгүйг онцлов. Энэ нөхцөлд мөнгөний бодлогын шийдвэрийг хараат бусаар гаргах Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчин бэхжүүлэх нь чухал бөгөөд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг онцлов.

2026-09-28 13.31.12.jpg

Уулзалтад Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн болон Суурин төлөөлөгчийн газрын эдийн засагчид, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд байлцлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он