Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Төсөв: Дарга нарын томилолтын зардалд 37.7 тэрбумыг зарцуулжээ

2026/10/01
Сангийн яамны тайланд дурдсанаар Монголын төрийн сайд, дарга нарын гадаад, дотоод томилолт, зочин хүлээж авах зардал 82 тэрбумаар хэмжигдэж байна.  Үүнээс эхний долоон сарын төлөвлөгөөгөөр 60 тэрбумыг тавьж, 37.7 тэрбумыг зарцуулсан гэж тайлагнажээ. Их мөнгө шүү.

Монголчууд төрийн том тушаалтнуудын гадаад айлчлалын сүрлэг рийлийг үзэж дөжирчээ. Тэгвэл гадаадад айлчлах гэдэг чинь багагүй зардалтай. Мэдээж, тусгаар тогтносон улсын гадаад бодлого явах ёстой юу гэвэл тийм. Харин үүнд хэр үрэлгэн хандаж байгаа нь өөр асуудал. Дэлхийн хөгжингүй олон орны удирдагч айлчлалын зардлаа бага байлгаснаараа гангардаг явдал бий. Нөгөө талд ядуу буурай орны удирдагчдын үрэлгэн занг шоолсон, гайхсан мэдээ явж л байдаг. Манай улс энэ дунд ямархан байгааг дээрх дүн харуулж байгаа юм. Эдийн засгийн хямрал хаалгаар ороод ирсэн, иргэд нь ажил орлогоо алдсан энэ үед бүр ч тохуутай.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй өндөр түвшний айлчлалд тусгайлсан онгоц гаргаж, дуучин хөгжимчдийн баг хүртэл багтаадаг нь нэлээд элбэгшсэн. Энэ бүх хүн нэг онгоцонд багтахгүй нь тодорхой. Айлчлалын үндсэн багт төрийн албаны дарга нар, бизнесийн төлөөлөл, сэтгүүлчид, зөвлөх, туслах гэх мэт хүмүүс багшралддаг. Харин даргын нүдэнд ойрхон харагдах албагүй, угаасаа багтахгүй арын албаныхан, дуучид, бүжигчид айлчлалаас хэдэн өдрийн өмнө өөр нислэгээр очоод хүлээж байдаг жишиг тогтсон нь нууц биш юм. Иймэрхүү нүсэр явалтад хоёр онгоц ч багадах тохиолдол бий.

Тухайлбал, нэг даргын айлчлалд зориулан МИАТ компаниас 250-300 хүний суудал тусгайлсан онгоц хамгийн багдаа 70 мянган ам.доллароор захиалж хэрэглэдэг. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчдийн байр, хоолны зардалд түүнээс ч ихийг зарцуулж байгаа бөгөөд энэ зардлыг татварын орлогоос санхүүжүүлдэг. Сангийн яамнаас тогтоосон зардалд дурдсанаар бол нэг хүний гадаад томилолтын өдрийн хоолны зардал 30-50 ам.доллар буюу 110-180 мянган төгрөг, буудлын үнэ 80-200 ам.доллароор байгаа юм. Үүн дээр томилолтоор ажиллах улсдаа зорчих унааны 10 ам.долларын зардал нэмэгддэг. Энэ бол зөвхөн томилолтын багийн гишүүдийн зардалд тогтоосон байдал.

Гэвч улстөрчдийн буусан буудал, явсан газар зэргийг нь харахад дэлхийн саятнуудтай эн тэнцэх үнэтэй зочид буудал, уулзалтын танхим, ресторан байдаг.  Энэ талаар багагүй хэл ам гарсаар ирлээ. Япон Улсад хийсэн айлчлалаасаа сая ирсэн Ерөнхий сайдын багийн талаар ч яг ийм яриа гарч л байна. Мөн түүнчлэн УИХ-ын гишүүдийн томилолтын зардал олны анхаарлыг татдаг. Зөвхөн УИХ-ын гишүүдийн хагас жилийн гадаад томилолтын зардал 2 тэрбумд хүрсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулах болсон билээ.

Засгийн газар энэ онд төсвийн орлого буурсантай холбоотойгоор тусгай зөвшөөрөлгүй бол гадаад томилолтоор явахыг хориглосон шийдвэр гаргасан бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу томилолтын зардалд тодорхой хязгаарлалт тогтоогоод байгаа юм. Харин хэрхэн хэрэгжиж байгаа нь томоос том асуултын тэмдэг болчихжээ.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он