Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Шатахууны салбарын катрель МАН-ын сонгуулийн санхүүг бүрдүүлж байна”

2026/10/01
УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан шатахуун импортлогчдод олгож буй төрийн зээл, хүнс, хөдөө аж ахуйн салбарын урамшуулалтай холбоотой ноцтой мэдэгдлүүд хийлээ. Тэрбээр "Шатахуун импортлогч компаниудын нөөцийн сав барихад зориулсан 500 тэрбум төгрөгийн зээл олгож байгаа бөгөөд зээлийн бодит хүү 18 хувьд хүрсэн, хүүгийн татааст 2026 оны төсвөөс 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоогоор зээл авсан компаниудаас дурдвал,
  • “Шунхлай” ХХК-30 тэрбум төгрөг, “
  • НИК” ХХК-16.1 тэрбум,
  • “Петро хаан”-10 тэрбум,
  • “Шинэ Эрин Ойл”-6 тэрбум,
  • “Монсуль” -5.17 тэрбум,
  • “Синчи Ойл” -5 тэрбум
  • “Тэс петролиум” -5 тэрбум ,
  • “Сан петролиум”-5 тэрбум,
  • "Өү Жи Энержи Ойл”, “Веллком”, “Петролайн”, “Интернэйшнл”, “Морьт говь ойл”, “Либра Энержи” компаниуд мөн зээл авсан байна.
Түүнчлэн 2025 оны есдүгээр сарын 17-нд “Содмонгол групп” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарласан 450 тэрбум төгрөгийн дизель түлш нийлүүлэх тендерт ганцаараа оролцож шалгарсан байна. Үүнд Г.Дамдиннямыг сайдыг хардаж байна. Шатахууны татварын хөнгөлөлт 0 хувь болж, үнэ чөлөөлөгдсөнөөр Монголын нефтийн зах зээлд жилд ойролцоогоор 2.5 тэрбум ам.доллар буюу 9 их наяд төгрөгийн мөнгөн урсгал эргэлддэг. Картелийн бүтэц нь Г.Дамдинням сайдын мэдэлд шилжиж, МАН-ын сонгуулийн санхүүг бүрдүүлж байна.

Ярих хоёр дахь сэдэв бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар. Уг салбарт төрийн дэмжлэгийн талаар хийсэн шинжээчийн дүгнэлтээр махны урамшуулалд 536 тэрбум, тэмээний ноост 249.2 тэрбум, улаанбуудайн урамшуулалд 21 тэрбум, арьс ширэнд 17 тэрбум, түүхий сүүнд 8.4 тэрбум төгрөгийн зөрүү илэрсэн. Шаардлагатай материалын 63 хувь ирүүлэгдээгүй бөгөөд зарим ААН хуурамч баримтаар зээл авсан гэх зөрчил илэрсэн. Улаанбуудайн урамшуулалтай холбоотойгоор нэг эзэмшигчтэй 13 аж ахуйн нэгж нийт 18 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Мөн хуурамч бичиг баримт бүрдүүлэн 30 аж ахуйн нэгж 562 сая төгрөгийн зээл авсан гэх зөрчил илэрсэн. Импортоор оруулж ирэх сүүг багасгах зорилгоор хуурай сүүний урамшууллыг 2020 оноос эхэлж олгож эхэлсэн. 2020 онд 2700 тонн импортын хуурай сүү оруулж ирсэн бол 2025 онд 5500 тонн болж нэмэгдсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт бүтээмж нэмэгдсэн үү, гэвэл үгүй. Ажлын байр 31 мянгаар багасаж, импортын хамаарал 5 дахин өссөн. Иймээс төрөөс олгосон зээл, урамшуулал, татварын дэмжлэгийг зориулалтын дагуу ашигласан эсэх, үр дүн болон зөрчилд хүлээлгэсэн хариуцлагыг ил тод шалгах шаардлагатай" гэв.

Холбоотой мэдээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он