Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

ТАНИЛЦ: Н.Тавинбэх нарын үйлдсэн хэргүүд

2026/10/05
Эрчим хүчний сайд, Төрийн нарийн бичгийн дарга зэрэг удирдах албан тушаалуудыг дараалан хашсан Н.Тавинбэх нарын авлигын хэргийг шүүх хурал 2026 оны аравдугаар сарын 16-нд зарлагджээ. Тэгвэл Н.Тавинбэх түүний удирдлагад ажиллаж байсан Р.Дагдан, А.Энхбат ямар, ямар хэрэгт холбогдсоныг танилцуулъя.
 
1. 2019 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа: - өөрийн шууд удирдлагад байдаг албан тушаалтанд нөлөөлж түүний хамаарал бүхий компанийг тендер, сонгон шалгаруулалтад оролцуулж компанид 13 сая төгрөгийн хохирол учруулсан; - “ДГС” ХХК-ийн өмнөөс бараа нийлүүлэх гэрээ байгуулж 9 сая төгрөгийн санхүүжилт авсан;

2. Н.Тавинбэх 2023-2024 онд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Р.Дагдан, А.Энхбат нартай бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 25 сая төгрөгийн хохирол учруулсан.

3. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэн  бусдад үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгосны улмаас компанид 24 сая төгрөгийн хохирол учруулсан, -  “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д 11 сая төгрөгийн хохирол учруулсан.

 4. 2019 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Техникийн комисс томилох тухай” тушаал гарган тухайн ажлыг хүлээн авахуулж, өөрийн хамаарал бүхий “Багануур энерги” ХХК-д давуу байдал бий болгосны хариуд 100 сая төгрөгийн хахууль өгсөн. Гэрээнд заасан санхүүжилтийг баталгаажуулсны хариуд 30 сая төгрөгийн хахууль авсан.

5. 2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа П.Товуудоржийг Эрчим хүчний сайдын орон тооны зөвлөхийн албан тушаалд томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 18 сая төгрөгийн хахууль авсан.

6. Б.Бат-Эрдэнэ нь 2022 онд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бусдад удаан жилийн нэмэгдэл хууль зөрчин олгож 14 сая төгрөгийн хохирол учруулсан. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэхтэй бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож 24 сая төгрөгийн хохирол учруулсан байна.
 

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он